Канад улс асрамжийн газарт байхдаа ялгаварлан гадуурхалтад өртсөн уугуул хүүхдүүд болон гэр бүлүүдэд 40 тэрбум канад доллар буюу 31 тэрбум ам.долларын нөхөн олговор олгохоо амлалаа.

2016 онд Канадын хүний эрхийн шүүх засгийн газрыг уугуул хүүхдүүдэд зориулсан нийгмийн үйлчилгээний санхүүжилтийг уугуул бус хүүхдүүдийн үйлчилгээтэй харьцуулахад бага байхаар баталсан гэж үзсэн. Харин засгийн газар 2019 онд энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан ч өнгөрсөн есдүгээр сард дээд шүүх өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, засгийн газар заргаа авч чадаагүй юм.

Шүүх 2006 оноос хойш нийгмийн халамжийн тогтолцоонд хамрагдсан хүүхэд бүрт 40,000 канад доллар олгохыг тушаасан байна.

1996 он хүртэл Канадын боловсролын тогтолцоонд уугуул хүүхдүүдийг гэр бүлээс нь салгаж, дотуур байранд амьдруулдаг байсан бөгөөд ихэнх хүүхдүүд тэнд хоол тэжээлийн дутагдалд орж, зодуулж, бэлгийн хүчирхийлэлд өртдөг байв. Энэ нь уугуул хүүхдүүдийг уусгах оролдлогын нэг хэсэг байсан бөгөөд хүчээр төрөлх хэлийг нь мартуулж, Христийн шашинд оруулах зорилготой байжээ.

Засгийн газрын олгох нөхөн төлбөрийг 2016 оны шүүхийн шийдвэр болон өөр хоёр нэхэмжлэлийг шийдвэрлэхэд, мөн уугуул хүүхдийн халамжийн тогтолцоонд урт хугацааны шинэчлэл хийхэд зарцуулна гэж эх сурвалж “CBC” телевизэд мэдээлэв.

Анхны Үндэстний Ассамблейн тэргүүн РоузЭнне Арчибалд засгийн газрын шийдвэрийн дараа "Төлөвлөж буй нөхөн олговрын багцын хэмжээ нь хэдэн хүүхэд гэр бүл, нийгмээс салж үрэгдсэнийг гэрчилж байна" гэж мэдэгдэв.

1874-1996 оны хооронд Анхны үндэстэн, Метис, Инуит үндэстний 150,000 орчим хүүхэд дотуур байртай сургуулиудад байрлаж байжээ.

Христийн сүмүүд эдгээр сургуулиудыг үүсгэн байгуулах, ажиллуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд ялангуяа Ромын католик сүм нь сургуулиудын 70 хүртэлх хувийг ажиллуулах үүрэгтэй байсан гэж тус сургуулиудаас амьд үлдсэн хүмүүсийн нийгэмлэг мэдээлэв.

Энэ оны эхээр Пап лам Франциск Канад улсад айлчилж, уугуул иргэдтэй эвлэрэх хүчин чармайлтад туслахаар тохиролцсон гэж мэдэгдсэн боловч албан ёсны товыг зарлаагүй байна. Мөн Канадчууд удаа дараа шаардсан хэдий ч Пап лам Сүмийн албан тушаалтны хувиар уучлалт гуйгаагүй байна. Эх сурвалж: BBC

#Канад, #Ялгаварлан гадуурхалт,