Суданы армийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалд ард түмэн нэгдэв. Нийслэл Хартум хотод олон зуун мянган хүн жагссан бөгөөд аюулгүй байдлын албаныхан нулимс асгаруулагч хий ашиглан тараахыг оролджээ.

Гурван жилийн өмнө буюу 2019 онд Суданд төрийн эргэлт болж, урт хугацаанд засгийг удирдсан дарангуйлагч Ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагасан билээ. Үүний дараа иргэний болон цэргийн удирдагчид эрх мэдлийг хуваалцах тохиролцоонд хүрсэн боловч өнгөрсөн аравдугаар сард цэргийн хүчин төрийн эргэлт хийсэн юм.

Цэргийнхэн эрх мэдлийг гартаа авмагцаа тус улсын Ерөнхий сайд Абдалла Хамдокийг гэрийн хорионд хорьсон ч өнгөрсөн сард үүрэгт ажлыг нь сэргээсэн. Гэсэн ч иргэний улс төрийн удирдлагыг шаардаж буй жагсагчид эсэргүүцлийн жагсаалаа зогсоогоогүй юм.

Ням гарагт жагсагчид төрийн эргэлтийн удирдагч генерал Абдель Фаттах аль-Бурханы байрладаг Хартум дахь ерөнхийлөгчийн ордны гадаа "Ард түмэн илүү хүчирхэг учраас ухрахгүй" хэмээн хашгиран жагсжээ. Мөн генерал Бурханыг огцрохыг уриалав.

Эсэргүүцэгчдийн нэг "Бидний 12-р сарын гайхамшигт хувьсгал бол хувь хүмүүсийн төлөө бус иргэний байгууллага, иргэний бүрэн эрх мэдлийн төлөө юм" гэж “AFP” мэдээллийн агентлагт ярьжээ.

Тус улсын өөр хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Аравдугаар сард Суданы арми засгийн эрхийг авснаас хойш иргэдийн бослого, эсэргүүцлийн үеэр 45 хүн амь үрэгджээ.

2019 онд байгуулсан эрх мэдлийг хуваарилах зохицуулалтын дагуу генерал Бурхан өнгөрсөн сард төрийн тэргүүний суудлаасаа бууж, энгийн иргэнд хүлээлгэн өгөх ёстой байв. Тэрээр улс төрийн бүлэглэлүүд энгийн иргэдийг аюулгүй байдлын хүчний эсрэг турхирснаас болж иргэний дайн дэгдэхээс урьдчилан сэргийлж, төрийн эргэлт хийхэд хүрсэн хэмээн өөрийн үйлдлээ зөвтгөсөн.

Мөн тэрээр 2023 оны долдугаар сард сонгууль явуулахаар төлөвлөж байгааг дурдаад иргэний засаглалд шилжихийг тууштай дэмжсэн хэвээр байгаа гэжээ.

Өнгөрсөн сард байгуулсан тохиролцооны дагуу эргүүлэн томилсон Ерөнхий сайд Хамдок сонгууль болох хүртэл технократуудын кабинетыг удирдах юм. Гэхдээ шинэ иргэний засгийн газар цэргийн хяналтад байх тул хэр их эрх мэдэлтэй байх нь тодорхойгүй байна. Эх сурвалж: BBC

#Судан,