Даваа гарагийн өглөө Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаро гэдэсний түгжрэл болсны улмаас Сан Пауло дахь Вила Нова Стар эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгийн мэдэгдэлд дурдсанаар даваа гарагийн орой гэхэд ерөнхийлөгчийн биеийн байдал сайжирч, богино зайд алхаж байгаа гэв.
Ням гарагт Болсонаро үдийн хоолны дараа бие нь муудаж, орон нутгийн цагаар өглөөний гурван цагт эмнэлэгт хүргэгдсэн гэж тэрээр “Twitter” хуудсандаа бичжээ. Мөн ходоодны шинжилгээ хийлгэсэн бөгөөд мэс засал хийх шаардлагатай эсэхийг тодорхойлохын тулд нэмэлт шинжилгээ хийнэ гэж бичсэн байна.
Ерөнхийлөгч Болсонаро 2018 оны есдүгээр сард сонгуулийн сурталчилгааны үеэр хутгалуулсан бөгөөд мэс засал хийлгэж байсан. Мөн 2019 оны нэгдүгээр сард хутгалуулсны дараа хэвлийн хөндийд нь суурилуулсан уутыг авахуулах хагалгаанд орсон. Харин 2021 оны долдугаар сард гэдэсний түгжрэлтэй нь оношлогдож, эмнэлэгт хэвтсэн байна.
Болсонаро хоёр дахь жиргээндээ "Энэ бол ижил шинж тэмдгээр хоёр дахь удаагаа эмнэлэгт хэвтэж буй тохиолдол, мөн хутгалуулсны үр дүн (2018 оны есдүгээр сарын 6)" гэж бичжээ.
Ерөнхийлөгчийн өмнөх хагалгаануудыг хийсэн эмч Антонио Луиз Македо даваа гарагт “CNN”-д салбар хэлэхдээ “Оношилгооны анхны тайланд үндэслэн мэс засал хийх шаардлагагүй гэж найдаж байна. Гэхдээ би тодорхой дүгнэлт гаргахын тулд хэвлийн хөндийн шинжилгээ хийх хэрэгтэй" гэж хэлэв.
Болсонаро аравдугаар сард дахин сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа ч олон нийтийн санал асуулгаар түүний гол өрсөлдөгч, ерөнхийлөгч асан Луйз Инасио Лула да Силва тэргүүлж байна.
Популист Болсонаро нь тахал өвчний эсрэг хангалттай ажил хийгээгүй учраас Бразил улс ковидын давлагаанд хамгийн хүчтэй цохигдсон орны нэг болсон тул ихээхэн шүүмжлэлд өртөж байгаа. Өмнө нь тэрээр Ковид-19-ийг "бяцхан ханиад" гэж үзээд вакцин хийлгэхээс татгалзсан билээ.
Тус улсад вакцинжуулалт удаашралтай байгаа бөгөөд Болсонарогийн засгийн газар цар тахлын хориг арга хэмжээг хатуу эсэргүүцэж байгаагаас болж иргэд нь зовж шаналж байна.
Эх сурвалж: CNN

#Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаро, #гэдэсний түгжрэл, #эрүүл мэнд,