Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Зам тээврийн сайд Л.Халтар Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээвэртэй холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, төмөр замын төслийг цааш хэрхэн явуулах талаар хэлэлцлээ. 2013 онд гарсан Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын тогтоолыг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1,2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг "Монголын төмөр зам" ТӨХК-д олгосон бөгөөд өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр “Монголын төмөр зам” ТӨХК-иар үргэлжлүүлэн олгосон.

Мөн Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм. Эдгээрээс гадна 2021 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ.

Хоёрдугаарт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад тусгасан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүйн улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс цаашид хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй хэмээн үзлээ.

2022 оны хоёрдугаар сарын 15-ны дотор тендер зарлах чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн" гэсэн юм.

#зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, #Засгийн газрын ээлжит хуралдаан,