Өмнөд Солонгост халдварын эсрэг хатуу дүрмийг баримталсан хэвээр байгаа ч халдварлах өндөр чадвартай “Омикрон”-хувилбар хурдацтай тархаж, коронавирусийн шинэ тохиолдлын тоо анх удаа 8000-ыг давсан гэж мягмар гарагт мэдээлэв.

Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA)-ийн мэдээлснээр даваа гарагт 8,571 тохиолдол бүртгэгджээ. Өмнө нь арванхоёрдугаар сарын дундуур 7,848 тохиолдол батлагдаж дээд цэгтээ хүрч байв.

Өмнөд Солонгост арванхоёрдугаар сард тохиолдлын тоо болон хүнд өвчтэй өвчтөнүүдийн тоо дээд цэгт хүрсний дараа “Омикрон”-ы давлагаа гарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зай барих хатуу чанга дэглэмийг сэргээгээд байсан юм.

Энэ сард өдөр тутмын шинэ тохиолдлын тоо бараг хоёр дахин буурч, 4,000 орчим болж байсан боловч өнгөрсөн долоо хоногт халдварлах өндөр чадвартай ч үхэлд хүргэх магадлал бага “ “Омикрон” хувилбар нь өнгөрсөн долоо хоногт тус улсад давамгайлах болсноор халдвар сэргэж эхэлсэн байна.

Хэдхэн хоногийн дараа Солонгосын цагаан сарын баяр болох бөгөөд энэ үеэр олон арван сая солонгосчууд гэр бүлдээ зочлохоор улс орон даяар аялдаг. Энэ нь аль хэдийн дээд цэгтээ хүрээд байгаа ковидын давлагааг улам хүндрүүлэх магадлалтай гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлэв.

Ерөнхий сайд Ким Бу Кюм даваа гарагт тусгай мэдэгдэл гаргаж иргэдийг аялал, цугларалтаас татгалзахыг уриалав. “Олон хүн орон даяар аялж, бие биетэйгээ уулзвал гал дээр тос нэмсэнтэй ялгаагүй” гэж тэрбээр мэдээлэл хийх үеэрээ хэлжээ.

Өмнөд Солонгосын 52 сая хүн амын дунд нийт 749,979 халдвар бүртгэгдэж, 6,588 хүн нас баржээ. Мөн тус улсын насанд хүрэгчдийн 95 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдаж, бараг 58 хувь нь нэмэлт тун хийлгэсэн гэж “KDCA” мэдээлж байна.

Эх сурвалж: Reuters

#Коронавирус, #Омикрон хувилбар, #Өмнөд Солонгос,