Ардчилсан намын дэд дарга Б.Гарамгайбаатар, Хөгжлийн банкны зээлийн асуудлаар тайлбар, мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хөгжлийн банкны асуудлаар МАН мэдэгдэл гаргалаа. АН-ын хувьд Ажлын хэсэг гаргасан тухай хоёр ч удаа мэдээлэл хийж байсан.
Хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй. Би товчхон хэдэн мэдээлэл өгнө. Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудал яагаад гарч ирэв. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн нэмэгдэлтэй холбогдож гарч ирлээ.
Засгийн газар тэтгэвэр нэмэх асуудал яриагүй байхад УИХ ээлжит чуулган зарласан. Энэ бол хууль бус. Тэтгэврийн нэмэгдлийг хаанаас санхүүжүүлэх вэ. 26 ААН-ийн нэр гарч ирлээ. Үүний нэг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өгсөн зээл байна. Бусад нь 2017 оноос хойшхи зээл байна.
Энэ асуудлыг улс төрийн өнцгөөр, АН-ын нэр бүхий хүмүүсийг татан оролцуулж, ард олны сэтгэл санааг үймүүлж улс төржүүлвэл АН нэр бүхий хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх болно" гэсэн юм.

#онцолсон, #live, #ан, #ардчилсан нам, #Хөгжлийн банк,