Хүүдэд багачууд технологийн шинэчлэлтэй холбоотойгоор компьютер дэлгэцэнд донтох улмаар сэтгэц буюу зан төлвийн өөрчлөлттэй болсоор байна.

Сүүлийн үеийн судалгаагаар зан аашийн эмгэг болон стресс, депрессээр өвчилж байгаа хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь тогтоогдсон. Зан аашийн эмгэг, сэтгэл хямралын давамгайлалт улмаар амиа хорлоход хүргэдэг бөгөөд энэ үзүүлэлт 52 хувиар өсчээ. Үүнд голчлон 12-17 насны охид, хөвгүүд өртөж байна. Мөн 18-25 насны залуу үеийнхний дунд дээрх үзүүлэлт 63 хувиар нэмэгдсэн тоон судалгаа гарчээ. Энэ судалгаагаар хүүхэд, залуучууд дэлгэцийн донтолтонд ихээр өртөж байгаа нь харагдаж байна. Үүнд хэн, юу буруутайг Сан Диего их сургуулийн судалгааны багийн мэргэжилтнүүд судалжээ.

Уг судалгааны дүгнэлтэд:   

1. Цахилгаан харилцаа холбооны өсөлт дэвшил

2 .Унтах хугацааны бууралт хэмээсэн байна.

Мөн үүнээс гадна эцэг эхчүүдийн хүүхдээ анхаарах анхаарал суларч, тэдэнд гаргах цаг багассан нь бага насны хүүхдүүд дэлгэцийн донтолттой болж, зан төлвийн өөрчлөлтөд орж цаашлаад сэтгэцийн өөрчлөлтөд орох боломжийг бүрдүүлээд байгаа юм.

Дэлгэцийн донтолттой болсон хүүхдэд дараах шинж тэмдэг илрэнэ.

  • Анхаарал тогтоворгүй болох
  • Огцом ууртай болох
  • Мартамхай болох
  • Сэтгэл санаагаар хямрах
  • Нойр муутай болох
  • Зүүдэндээ ярих, босч явах
  • Хар дарж зүүдлэх, шүдээ хавирах зэрэг сэтгэл зүйн талаас өөрчлөлт гардаг байна.
This image has an empty alt attribute; its file name is 273556269_312601757577906_5030389124907217867_n.jpg

Бага насны хүүхдээ дэлгэцээс холдуулах 14 арга

  • 1. Хүүхдийнхээ интернет ашиглах идэвхтэй байдлыг хянах, хязгаарлалт хийх
  • Өөрсдөө биеэр үлгэр дуурайлал үзүүлэх
  • Эцэг эх, хүүхэд амьд харьцааг бий болгох
  • Интернетээс авч байгаа хэрэгцээг нь өөр зүйлд шилжүүлэх
  • Хүүхэддээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах
  • Сэтгэл санааны үл хайхралд автуулахгүй байх
  • Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх
  • Тогтмол цагт унтуулж сургах
  • Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх
  • Хүүхдийг цагийн хуваарьтай зурагт үзүүлэх
  • Гар утас болон тоглоомоор 1 удаад 30 минутаас илүүгүй өдөрт 2 цагаас ихгүй үзэх, тоглох
  • Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх
  • Унтлагын өрөөндөө зурагт болон комьпютер тавихгүй байх
  • Үлгэр жишээ эцэг эх байх.

Эдгээр аргуудыг доод тал нь 21 ба түүнээс дээш хоног хэрэглэж, хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

#дэлгэцийн донтолт,