ОХУ-ын Спортын яам уран гулгагч Камила Валиевагийн допингийн шинжилгээнд хамрагдсан эсэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд ямар нэгэн тайлбар өгөхөд эрт байна гэж үзэж байна.
Мягмар гарагт Олон Улсын Олимпын Хороо нь шийдвэрлэх шаардлагатай зарим эрх зүйн нөхцөл байдал үүссэн гэсэн шалтгаанаар багийн уран гулгалтын төрлийн медаль гардуулах ёслолыг хойшлуулсан.
Тэгвэл Бээжингийн өвлийн олимпын уран гулгалтын багийн медаль гардуулах ёслол Валиевагийн допингийн шинжилгээний асуудлаас болж хойшлогдсон байж магадгүй гэж лхагва гарагт “Inside the Games” портал мэдээлсэн байна. Тус мэдээлэлд дурдсанаар Валиева 2021 оны арванхоёрдугаар сард Олимпын наадмын өмнө өгсөн шинжилгээгээр допингийн төрлийн бодис илэрсэн байж магадгүй гэв.
Харин Оросын Спортын яам албан ёсны мэдээлэл гарахаас өмнө уран гулгалтын багийн медаль гардуулах ёслол хойшлогдсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан таамаглалыг тайлбарлахад эрт байна гэж үзэж байна гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Оросын Олимпын багт эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрөлд Камила Валиева, эрэгтэй төрөлд Марк Кондратюк, хосын төрөлд Анастасия Мишина, Александр Галлямов, мөсөн бүжгийн төрөлд Виктория Синицина, Никита Кацалапов нар оролцсон бөгөөд багийн төрөлд алтын болзлыг хангасан бол АНУ-ын баг хоёрдугаар байр, Япон гуравдугаар байрт орсон.
15 настай Валиева нь Орос, Европын аварга ба богино төрөлд (90.45 оноо), чөлөөт үзүүлбэрт (185.29 оноо), нийлбэр дүнгээр (272.71 оноо) дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Тэрээр Бээжингийн олимпын багийн тэмцээний үеэр богино төрөлд 90,18, чөлөөт үзүүлбэрт 178,92 оноо авч, хоёр төрөлд түрүүлсэн юм.
Эх сурвалж: Tass