Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн салбарын нөхцөл байдлыг иж бүрнээр нь буюу нийт зургаан төрлийн судалгаагаар үнэлж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохоор ажиллаж байгаа юм.
Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгаа, мэдээллийн ил тод байдлын үнэлгээ, хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа, сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөл байдлын судалгаа, хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын болон бодлого шийдвэр гаргагчдын ганцаарчилсан ярилцлага, эрх зүйн орчны үнэлгээ зэрэг судалгаагаар Монголын хэвлэл мэдээллийн нөхцөл байдал, чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, хэлэлцүүлэг өрнүүлэх, зөвлөмж боловсруулах ажил хэрэгжиж буй.
Энэхүү ажлын хүрээнд хэрэгжүүлж дуусаад буй Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгааны зарим үр дүнгээс танилцуулъя.
Сүүлийн 10 жилийн хугацаанд иргэдийн цаг үеийн мэдээлэл авдаг эх сурвалжид ихээхэн өөрчлөлт гарчээ. 2015 онд цаг үеийн мэдээлэл авдаг хамгийн гол эх сурвалж нь телевиз байсан бол 2025 онд Фэйсбүүк болж өөрчлөгдсөн байна.

#онцолсон, #Хэвлэлийн Хүрээлэн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557