Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Италийн Кортинад болж буй 2026 өвлийн олимпын наадмын зарим медаль үйлдвэрийн гэмтэлтэй байсан тул зүүлт нь салж унах зэрэг асуудал гарчээ. Зохион байгуулагчид энэ асуудлыг  шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд засварлуулж, солих боломжийг тамирчдад олгохоор болсон тухай мэдээллээ.

Тэмцээний эхний өдрүүдэд цөөн медальд ийм доголдол илэрсэн нь олны анхаарлыг татсан ч наадам нийтдээ хэвийн, амжилттай үргэлжилж байгаа гэж зохион байгуулагчид онцолсон байна. Тухайлбал, АНУ-ын уулын цанын тамирчин Жаклин Уайлс хүрэл медаль хүртжээ. Гэвч шагнал гардуулах үеэр медаль нь салж унасан бөгөөд түүнд шинийг сольж өгсөн аж. 
Медальтай холбоотой уг асуудлыг зохион байгуулах хороо Италийн Төрийн зоосны газартай хамтран шалгаж, гэмтэлтэй медалиудыг засварлах арга хэмжээ авч байна. Олимпын наадмын Харилцаа холбоо хариуцсан захирал Лука Касассагийн мэдэгдсэнээр, доголдол илэрсэн бол тамирчин медалиа буцаан өгч, яаралтай засварлуулах боломжтой аж. Тэрбээр “Тамирчны карьерын хамгийн дээд амжилтыг бэлгэддэг медаль нь чанар, нарийн хийцийн хамгийн өндөр шаардлагыг хангах ёстой” гэж онцолсон байна. 

Үүний зэрэгцээ Милан болон Альпийн нурууны хэд хэдэн талбайд зохион байгуулагдаж буй наадмын ажиллагаа, зохион байгуулалт өндөр түвшинд болж байгаад зохион байгуулагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

#медаль, #өвлийн Олимп, #“Милан–Кортина” 2026 өвлийн олимп, #Италийн Кортина,