Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, цар тахлын “Улбар шар” түвшинг “Шар түвшинд” шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталсан.
Ингэснээр Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болж байгаа бөгөөд “Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө ажиллана” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлого багтаж байгаа бөгөөд аялал жуулчлалын бодлогыг танилцуулах, оролцогч талуудын санал бодлыг сонсох хэлэлцүүлэг өнөөдөр “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд боллоо.
“Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Дэлхийн банк, Аялал жуулчлалын хөгжлийн холбоо, Мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Дэлхийн банкны хийсэн судалгааг сонсож, хэлэлцүүлэв.
Энэ судалгааны талаар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн банк аялал жуулчлалын салбарын нөхцөл байдлыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлэхэд тал бүрээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа.
Сүүлийн хоёр жилийн туршид бид цаг хугацаа алдалгүйгээр салбарын төлөөлөлтэй хамтраад аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод ямар саад тотгор, боломж байгаа, тэдгээрийг ашиглан яаж Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг өрсөлдөх чадавхтай болгож, дэлхий ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөө хадгалсан бүтээгдэхүүнийг санал болгож, боломжоо хэрхэн ашиглах талаар тусгасан иж бүрэн тайланг боловсруулсан” гэсэн юм.
Дэлхийн банкнаас хийсэн “Ковидын дараах аялал жуулчлалын хүртээмжтэй хөгжлийг дэмжих” нь тайланг Дэлхийн банкны зөвлөх Б.Индра танилцуулав.
“Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт Соёлын сайд Ч.Номингийн хэлсэн үг:
“Шинэ сэргэлтийн бодлого аялал жуулчлал” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Засгийн газар НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, энэ хүрээнд олон яам, төрийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа.
Аялал жуулчлалын бодлого зөвхөн нэг яамны, төрийн байгууллагын бус Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгийн цар хүрээнээс харж болохоор байна.
Дээрээс нь олон яам оролцож, аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд бодлого шийдвэрээ уялдуулж, эргэх холбоотой, нээлттэй ажиллаж байгаа нь энэ салбарт ажилладаг олон мянган хүн Төрийн бодлоготой уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөх боломж бий болж байгаа гэж харж байна.
Соёлын яамны хувьд аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой. Учир нь, бүх төрлийн судалгаанаас харахад Монгол Улсад ирж байгаа жуулчдын 70-с дээш хувь нь бидний түүх, соёл, байгальд татагдан ирдэг.
Тиймээс нэгдүгээрт: Соёлын яамны зүгээс аялал жуулчлалын бодлогын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтууд үндэсний онцлогтоо тулгуурласан буюу түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан байх ёстой гэж үзэж байгаа юм.
Энэ хүрээнд Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн аялал жуулчлалын цогцолбор газруудын үзэл баримтлал, үзүүлэг дэглэлт зэрэгт дэмжлэг үзүүлэн түүхэн баримт сурвалж дээр тулгуурлан холбогдох судалгааг нь хийж байна.
Тухайлбал, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл, Хэнтий аймагт өрнөж байгаа аялал жуулчлалын төвүүд нь бүс нутгийн онцлогийг шингээсэн байх учиртай. Хөвсгөл бол түлхүү байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, харин Хэнтий аймгийн аялал жуулчлал бидний түүх, өв соёлд тулгуурласан тул Соёлын яам аялал жуулчлал хариуцаж байгаа Төрийн захиргааны төв байгууллага болоод бусад төрийн болон хувийн байгууллага, төслийн нэгжтэй нягт хамтран ажиллах бодлого баримталж байгаа.
Ингэснээрээ үндэсний өв, соёлыг хамгаалах, сэргээх, өвлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд аялал жуулчлалын цогцолбор газруудын бүтээн байгуулалтад оролцож, түүхэн баримт сурвалжийг судалж, үзэл баримтлал, үзүүлэг дэглэлт зэрэг ажилд оролцож байна.
Цаашид ч гэсэн өөрсдийн түүх, соёлд тулгуурласан аялал жуулчлалын цогцолборын ажилд эрдэмтдийн зөвлөлийн хүрээнд болон Соёл урлагийн үндэсний зөвлөлийн хэмжээнд оролцон судалгаа шинжилгээнд суурилсан түүх, соёл, урлаг, гоо зүй, мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлж, салбар дундын түншлэлийг хөгжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.
Хоёрдугаарт, Соёлын яам Үндэсний брендингийн судалгааг хийж дуусгаад, аялал жуулчлалын салбарын оролцогч талуудад танилцуулахаар бэлтгэж байна.
Энэ судалгаа, концепт нь бид гадна талдаа ямар байдлаар харагдах, жуулчдыг хэрхэн татах, эх орноо юу гэж сурталчлах гэсэн үндсэн суурь судалгаа, үзэл баримтлал нь гэсэн үг.
Жишээ авбал, БНСУ “Imagine your Korea”, Япон “Endless Discovery” гэх брэндинг гаргаж түүгээр нь Төрийн болон хувийн хэвшлийн бүх тур агентлагууд аялал жуулчлалын сурталчилгаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, улс даяараа “нэг цэг” хатгаад түүндээ хүрэхийн тулд өөр, өөрийн арга барилаар ажилладаг.
Тиймээс Соёлын яам Үндэсний нэгдмэл үнэт зүйлд тулгуурласан үндэсний брэндингийг бий болгож, бид өөрсдөө ямар үнэт зүйлтэй үндэстэн бэ, түүнийхээ юуг нь төвийлгөж гадна талдаа сурталчлах вэ гэдэг том судалгааг хийж гүйцэтгэж байгаа юм.
Үндсэндээ Соёлын яам түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан нөгөө талдаа Үндэсний онцлогтоо нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна гэсэн үг.
Зарим асуудалд хэлэлцүүлгийн үеэр хариулж, тодорхой мэдээлэл өгье гэж бодож байна” гэсэн юм.

#“Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэг, #аялал жуулчлалын салбар, #соёлын сайд ч.номин,