АНУ-д хүйн цус ашиглан, үүдэл эс шилжүүлэн суулгасны ачаар ХДХВ-ийн халдвар нь арилсан гурав дахь тохиолдол бүртгэгдлээ.
Дунд эргэм насны, холимог арьстан гэж тодорхойлсон уг эмэгтэй ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдсоноосоо хойш дөрвөн жилийн дараа цочмог миелоид лейкемитэй гэж оношлогдсон байна.
Цусны хорт хавдар оношлогдсоны дараа тэрээр өндөр тунгаар химийн эмчилгээ хийлгэжээ. Энэ нь цусны эсийг устгадаг учраас тэрээр өөрийн цусны эсийг нөхөхийн тулд насанд хүрсэн гэр бүлийн гишүүнийхээ үүдэл эсийг шилжүүлэн суулгуулсан байна. Мөн цусан төрлийн хамааралгүй нярайн хүйн цусыг түүнд шилжүүлжээ.
Хүйн цус нь насанд хүрэгчдийн үүдэл эсээс илүү дасан зохицох чадвартай боловч насанд хүрэгчдэд хорт хавдрыг эмчлэхэд хангалттай үр дүнтэй байдаггүй. Иймд өвтчөнд хүйн цус болон эсийг хамтад нь шилжүүлэн суулгасан байна.
Өвчтөнд шилжүүлсэн хүйн цус нь мутацитай байсан бөгөөд энэ нь эсийг ХДХВ-ийн халдварт тэсвэртэй болгох чадвартай юм.
2017 онд шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээс хойш ердөө гурван жилийн дараа өвчтөн ХДХВ-ийн эм хэрэглэхээ зогсоосон бол 14 сарын дараа вирус илрэхээ больжээ.
Дэвид Геффений нэрэмжит Анагаах ухааны сургуулийн хүүхдийн халдварт өвчний тасгийн эрхлэгч, судалгааны ерөнхий судлаач, доктор Ивонн Брайсоны хэлснээр нэг жилд ХДХВ болон цусны хорт хавдартай 50 орчим хүн энэ аргаас ашиг тус хүртэх боломжтой гэв.
Гэхдээ үүдэл эс шилжүүлэн суулгуулах эрүүл мэндийн шалтгаангүй хүнд ийм төрлийн эмчилгээ тохирохгүй. Учир нь үүдэл эс шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 20 хүртэлх хувь нь нас барах эсвэл эрүүл мэндийн бусад асуудал үүсэж болзошгүй байдаг байна.
Эх сурвалж: CNN

#ХДХВ,