-Эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагддаг иргэдийн тоо 10 хувиас хэтэрдэггүй-
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг оношлогоонд хамруулахыг үүрэг болголоо. Манай улсын хувьд иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг бодлогын бичиг баримтуудад тусгасан байдаг ч иргэдийн идэвхи сул байдаг. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас хэтэрдэггүй.
Энэ жил иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулж Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн эрт илрүүллэг, үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлнэ" гэлээ.

#онцолсон, #live, #Эрүүл мэндийн сайд С.Энхболд,