Архи, тамхи сурталчлахыг хуулиар хориглодог. Гэтэл сүүлийн үед цахилгаан тамхийг ил далд сурталчлах нь ихсэх боллоо. Нийгэмд гэрэл түгээж түүчээлэх ёстой урлаг соёлынхон хүртэл сурталчилгаанд нь орох болов.

Хүн тамхинд орчихвол гарч чаддаггүй нь тамхинд агуулагдах "никотин"-той холбоотой. Тархи никотиноос хамааралтай болчихдог тул тамхинаас гарахад хэцүү байдаг. Харин тамхи бишээр ойлгуулах болсон цахилгаан тамхийг ДЭМБ-аас никотин дамжуулагч цахилгаан төхөөрөмж гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл цахилгаан тамхиар никотин биед дамжуулан авч байгаа юм. Никотинд тархи хамааралтай болчихвол цахилгаан тамхи татахаа болиход янжуур тамхи татах болно. Цахилгаан нь ч тэр янжуур нь ч тэр хүний эрүүл мэндэд хортой.

Өсвөр үеийнхэн, залуусын үлгэр дуурайлал болсон урлаг соёлынхон минь даанч яав даа!

via Цахим Эмч

#Хуулийн цоорхой ашиглагчид,