Колумби улс жирэмсний эхний 24 долоо хоногтойд үр хөндөлт хийхийг гэмт хэрэг гэж тооцохоо больсноор Латин Америк дахь нөхөн үржихүйн эрхийн төлөөх хууль эрх зүйн ялалтыг нэгээр нэмлээ.
Өмнөд Америкийн тус улсын Үндсэн хуулийн шүүх даваа гарагийн орой хуралдаж дөрвийн эсрэг таван саналаар уг шийдвэрт хүрчээ. Колумби улсаас гадна Мексик, Аргентин улсууд мөн үр хөндөлтийн хоригийг зөөлрүүлэх хэд хэдэн шийдвэр гаргаад байна.
Өмнө нь Колумбид зөвхөн жирэмсэн эхийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй, амь насанд аюултай ургийн гажиг үүссэн үед, эсвэл хүчингийн хэрэг, цус ойртолт, зөвшөөрөлгүй үр шилжүүлэн суулгах ажилбарын үр дүнд жирэмсэн болсон тохиолдолд үр хөндөлтийг зөвшөөрдөг байв.
“Amnesty International” байгууллагын Америк хариуцсан захирал Эрика Гевара-Росас шүүхийг шийдвэрийг сайшаасан бөгөөд өөрийн бие махбодтой холбоотой шийдвэрийг хүн өөрөө гаргах эрхтэйг онцолжээ.
Шийдвэр гарсны дараа үр хөндөлтийг дэмжсэн жагсагчид нийслэл Богота хотын төвд Колумбын Үндсэн хуулийн шүүхийн өмнө ногоон өнгийн хувцас өмсөн баяраа тэмдэглэсэн бол үр хөндөлтийн эсрэг жагсагчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсжээ.
Үр хөндөлтийн эрхийг хамгаалах бүлгийг "Ногоон давлагаа" гэж нэрлэдэг ба тус хөдөлгөөний зүгээс үр хөндөлтийг эрүүгийн хуулиас хасахыг хүсэж хоёр жилийн өмнө шүүхэд хандсан байна. Хүн бүр нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авах эрхтэй бөгөөд энэ үйлчилгээг хэзээ, хаана авахаа шийдэх эрх нээлттэй байх ёстой гэж үздэг тус бүлэг үздэг байна.
Нөхөн үржихүйн эрхийн бүлгүүдийн тооцоолсноор Колумбид жил бүр 400,000 үр хөндөлт хийгддэг бол ердөө 10 хувь нь хууль ёсны дагуу болдог. Орон нутгийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч “Profamilia”-ийн мэдээлснээр 2020 онд Колумб даяар дор хаяж 26,223 аюултай үр хөндөлт хийгдсэн байна.
Мөн 2006 оноос 2019 оны дунд үе хүртэл дор хаяж 350 эмэгтэй үр хөндүүлсэн хэргээр шийтгэгдсэн бол тэдний дунд 18-аас доош насны 20-иос доошгүй нь охид байжээ.
Эх сурвалж:The Guardian