Дэлбэрэлт болж, агаарын цохилтын дуут дохио хангинаж, хотын гаднах нисэх онгоцны буудалд Украины сөнөөгч онгоцнууд руу пуужингаар довтолсон тухай Киевээс мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зүүн хэсэгт "цэргийн тусгай ажиллагаа" явуулахыг зөвшөөрсний дараа Оросын арми Украины хэд хэдэн хот руу пуужингаар харваж, өмнөд эрэгт нь цэргээ буулгасан тухай албаны хүмүүс болон орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Донецк дахь Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид байлдааны шугамын дагуу Украины хүчнийхэнд томоохон хэмжээний цохилт өгсөн тухай Оросын “Интерфакс” агентлаг мэдэгдэв.

  • Улс даяар Киев, Харьков, Мариуполь, Днепр, Одесса, Славянск, Краматорск зэрэг хотуудад дэлбэрэлт болжээ.
  • Мариуполь хотоос зүүн зүгт хоёр том дэлбэрэлт ар араасаа сонсогдсон гэж “Reuters” мэдээлэв.
  • Украины Батлан ​​хамгаалахын сайд Орос Украины зүүн зүгийн цэргийн ангиуд, түүнчлэн цэргийн удирдлагын төв, нисэх онгоцны буудлууд руу эрчимтэй дайралт хийж байгааг батлав.
  • Пүрэв гарагийн өглөө тус улсын нийслэл Киевт дэлбэрэлт болж байгааг харуулсан гэрэл зургийг Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийтэлжээ.

Эх сурвалж: The Guardian

#шуурхай, #Дайн, #Украйн,