Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай 2020 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд гэр бүлийн боловрол, хүүхдийн хүмүүжил, залуучуудын хөгжил, ахмадуудыг дэмжих гэсэн дөрвөн чиглэлээр олон ажил, арга хэмжээг Хуурай замын цэргийн командлал болон харьяа нэгтгэл, ангиудад хамтран зохион байгуулаад байна.

Тэгвэл хоёрдугаар сарын 25-ны энэ өдөр талууд дахин зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэн, цаашид улам өргөжүүлэх тухай ярилцлаа.

Уулзалтад Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Өлзийхутаг, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ,Төв аймгийн ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг нарын хүмүүс оролцсон юм.

Уулзалтын эхэнд хошууч генерал Б.Амгаланбаатар “Манай хоёр байгууллага 2020 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш чамгүй үр бүтээлтэй ажилласан байна. Орон нутаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд манай нэгтгэл, ангиудтай хамтраад бие бүрэлдэхүүний гэр бүл төлөвлөлт, боловсрол, үр хүүхдийнх нь хүмүүжил, залуучуудын хөгжил, угийн бичиг хөтлөх зэрэг олон сэдвээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг явууллаа. Хэдийгээр цар тахлын амаргүй үе таарсан ч гэсэн сургалт, нөлөөллийн ажлууд амжилттай явагдсан гэж дүгнэх байна. Хуучин цагт цэргийн байгууллага гэхээр зөвхөн дотооддоо чиглэсэн үйл ажиллагаагаар явж ирсэн бол өнөөдөр нийгмийн хөгжлийн чиг хандлагыг дагаад алба хаагчдынхаа хувь хүний хүмүүжил, гэр бүл төлөвлөлт, ухамсар, соёлыг нь улам чамбайруулах шаардлагатай болсон.

Мэдээж үүнийг цэргийнхэн бид дангаараа зохион байгуулаад явах нь учир дутагдалтай, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй учраас хамтран ажиллаж байна. Хэдийгээр манай залуус тангараг өргөсөн цэргийн алба хаагч ч гэсэн бяцхан багачуудын аав, ээж шүү дээ. Тэр утгаар нь залуучуудыг нь хөгжүүлж, гэр бүлийн боловсрол олгож, ахмадаа дэмжих нь бидний бас нэгэн үүрэг юм” гэлээ.

Үүний дараа Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр хамтран хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлагнав.

Тэрээр энэ үеэр цэргийн алба хаагчдыг орон нутагт томилогдож ажиллахад хамгийн хүндрэлтэй асуудал бол гэр бүлийн хүний ажил эрхлэлт юм. Бид энэ асуудлыг шийдвэрлэхээр сургалтын байгууллагатай мөн адил хамтран ажиллахаар төлөвлөж байна хэмээн тодотгов.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Зэвсэгт хүчин гэдэг маш том салбар. Энэ салбарт 18-28 насны залуучууд эр цэргийн алба хааж, эх оронч үзлээр хүмүүждэг. Бидний хамтран ажиллах ёстой салбар. Яагаад гэхээр энэ салбараар Монголын эрчүүдийн олонх нь дамждаг гэж ойлгодог. Өөрсдийгөө тэр цаг үеийн байлдагч гэж онцолж, цэргийн тухай ярихаар сэтгэл нь сэргэдэг шүү дээ. Түүн шиг заавал байнгын бүрэлдэхүүн гэлтгүй хугацаат цэргийн алба хааж байгаа залууст гэр бүлийн боловсрол олгоход бид хэзээд бэлэн байх болно.

Хоёрдугаарт орон нутаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудын Зэвсэгт хүчний нэгтгэл, ангитай хамтран ажиллаж байгааг нь бид дүгнэж, хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж байх хэрэгтэй. Үр бүтээлтэй ажиллаж байгаа салбар байгууллагууддаа магадгүй өргөмжлөл гардуулж, урамшуулах хэрэгтэй байх. Энэ хугацаанд хамгийн сайн хамтран ажилласан нь гэвэл Дорнод, Өмнөговь, Төв аймаг дахь манай салбар байгууллага болоод Зэвсэгт хүчний ангиуд юм.

Гуравдугаарт цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа залуусаа манай байгууллагатай хамтран “Шилдэг залуу”-гаар өргөмжилж хэвшвэл сайн нөлөөллийн ажил болж чадна” хэмээн хэд хэдэн санал буйгаа уламжилж, талууд харилцан ярилцлаа.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

#Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, #Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал,