Польш улс Оросын Калининградтай хиллэдэг хилийн зурвас дээр өргөст торон хашаа барихаар болсон тухай тус улсын Батлан хамгаалахын сайд лхагва гарагт мэдэгдэв.
Тус улс нь Оросын эксклав (үндсэн газар нутгаас салангид) Калининград мужтай 210 км хуурай газар, 22 км усаар хиллэдэг.
2.5 метр өндөр, гурван метрийн гүнтэй түр хаалт барих ажил ойрын хугацаанд эхэлнэ гэж Мариуш Блашчак хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Блашчак Украины дайнтай холбоотойгоор нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед аюулгүй байдлыг хангахын ач холбогдлыг онцлоод, өнгөрсөн намар Африк, Ойрх Дорнодоос дүрвэсэн олон мянган цагаачид Беларусийн хилээр дамжин Польш руу нэвтрэхээр оролдож, эмх замбараагүй байдал үүсгэсэн явдлыг дурдсан байна.
Тухайн үед Европын холбоо, НАТО, Польш болон бусад улсууд Оросын ойрын холбоотон Беларусь улсыг Европыг тогтворгүй болгох зорилгоор цагаачдыг зориуд Польшийн хил рүү түлхэж байна гэж буруутгаж байсан.
Польш улс дүрвэгчдийг нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Беларусийн хилийн дагуу 186 км үргэлжлэх, 5.5 метрийн өндөртэй, 353 сая еврогийн өртөгтэй хаалт босгож байсан.
Энэ удаад барих Калининградын өргөст торон хашаа нь өнгөрсөн жилийн хашаатай төстэй байх болно гэж Блашчак мэдэгджээ.
Оросын цэргийн томоохон оролцоотой Калининградын эксклав нь Польш, Литва улсын голд, Балтын тэнгисийн эрэг дээр оршдог бөгөөд Беларусьтай хилийн нарийн коридороор холбогддог.
Эх сурвалж: The Guardian

#Калининград, #ОРос, #Польш,