Туркийн Гадаад хэргийн сайд Швед, Финланд улс НАТО-д элсэх гурван талт хэлэлцээрийн болзлыг хангалттай биелүүлээгүй тул эвсэлд элсэх саналыг нь зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдэв.

Пүрэв гарагт Мевлүт Чавушоглу НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй Истанбул хотноо хамтарсан мэдэгдэл хийсэн байна.

Энэ үеэр тэрээр Шведийн шинэ засгийн газар гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд ахиц гаргасан ч “Одоогоор бүх амлалтаа биелүүлсэн гэж хэлж чадахгүй” гэж мэдэгдсэн байна.

Украин дахь Оросын дайнтай холбоотойгоор Швед, Финланд улс Атлантын далай дамнасан аюулгүй байдлын эвсэлд нэгдэх хүсэлтээ гаргасан. Эвсэлд нэгдэхийн тулд НАТО-ийн бүх 30 гишүүний зөвшөөрөл хэрэгтэй боловч Турк улс саналыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.

Улмаар Швед, Финланд, Турк улс зургадугаар сард тохиролцоонд хүрч, санамж бичигт гарын үсэг зурснаар Турк улс эвсэлд нэгдэх хүсэлтэд тавьсан хоригоо цуцалж байв.

Эх сурвалж: Reuters

#Нато, #турк, #Финланд, #Швед,