Арваннэгдүгээр сарын 2-нд Хятадын эрх баригчид “iPhone”-ийн угсралтын үйлдвэр байрладаг дүүрэгт долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосны улмаас үйлдвэр нь маш бага хүчин чадлаар ажиллаж байгаа тухай “Apple” компани мэдэгдэв.
“Бид Ковид-19 цар тахлын үед ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байна” гэж “Apple” компани мэдэгдэлдээ дурджээ.
Үргэлжлүүлэн “’iPhone 14 Pro’ болон ‘iPhone 14 Pro Max’ загваруудын эрэлт их байгааг бид харж байна. Гэвч одоогоор ‘iPhone 14 Pro’ болон ‘iPhone 14 Pro Max’-ийн нийлүүлэлт бидний төсөөлж байснаас бага байгаа тул хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүнээ хүлээн авахын тулд илүү удаан хүлээх хэрэгтэй болж байна” гэж анхааруулсан байна.
Ковидын хөл хориог зогсоож байгаа тухай цуурхлын дараа баасан гарагт Хятадын хөрөнгийн зах зээл огцом өсөөд байсан юм. Тэгвэл дээрх мэдэгдэл нь Хятадын эрх баригчид ойрын ирээдүйд Ковид-19-тэй холбоотой хязгаарлалтуудаа цуцална хэмээн найдаж байсан хөрөнгө оруулагчдын урмыг хугалж магадгүй болоод байна.
Ням гарагт тус улсын хэмжээнд шинээр 5,643 ковидын халдвар бүртгэгдсэн нь сүүлийн зургаан сарын хугацаанд батлагдсан хамгийн өндөр үзүүлэлт аж.
Үүнээс 3,683 тохиолдол нь “iPhone”-ын үйлдвэр байрладаг Жэнжоу хотод бүртгэгдсэн байна. Тус хот нь Хятадын төв хэсэгт орших Хэнань мужийн нийслэл бөгөөд 10 сая орчим хүн амтай. Эрх баригчдын мэдээлснээр ням гарагт хотод 22 хүн ковидын улмаас нас баржээ.
Дэлхийн хэмжээнд “iPhone”-ийн нийлүүлэлтийн 70 хувийг бүрдүүлдэг “Foxconn”-ийн үйлдвэр дотроос мөн ковидын тохиолдол илэрсэн байна.
Тайваньд төвтэй компани “Вирусийн тархалтыг зогсоож, үйлдвэрлэлээ аль болох хурдан бүрэн хүчин чадлаараа сэргээхийн тулд Хэнань мужийн захиргаатай хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ.
Жилийн энэ үед цахилгаан барааны эрэлт нэмэгдэж, технологийн компанийн хувьд ихэвчлэн завгүй үе байдаг. Гэвч дэлхийн хамгийн том гэрээт электрон төхөөрөмж үйлдвэрлэгч “Foxconn” ковидын эсрэг арга хэмжээтэй холбоотойгоор дөрөвдүгээр улирлын төсөөллөө бууруулжээ.
Эх сурвалж: BBC