Египетэд болж буй “COP27” уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр улс орнуудын тэргүүн илтгэл тавьсан бөгөөд энэ үеэр буурай орнуудын удирдагчид чинээлэг орнууд болон газрын тосны компаниуд дэлхийн дулааралд ихээр нөлөөлж байгааг шүүмжлээд, учруулсан хохирлоо барагдуулахыг шаарджээ.

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй жижиг арлууд нефтийн компаниудыг ашгийнхаа тодорхой хэсгийг нөхөн төлбөрт зарцуулахыг уриалсан бол хөгжиж буй Африкийн орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах олон улсын сангуудын санхүүжилтийг нэмэгдүүлэхийг уриалав.

Антигуагийн Ерөнхий сайд Гастон Браун Арлын жижиг орнуудын холбоог төлөөлөн “Газрын тос, байгалийн хийн салбар өдөр бүр бараг гурван тэрбум долларын ашиг олсоор байна. Эдгээр компаниуд ашиг орлогоосоо хүлэмжийн хийн татвар төлж, учруулсан хохирлоо нөхөн төлөх цаг нь болсон. Тэд ашиг олж байх хооронд манай гариг шатаж байна” гэж хэлжээ.

Баян чинээлэг барууны орнууд уур амьсгалын өөрчлөлтийн гол хүчин зүйл болох хүлэмжийн хийг бууруулахыг хамгийн их уриалж байгаа. Эдгээр орнууд мөн буурай хөгжилтэй орнуудтай харьцуулахад хурмал түлшинд суурилсан аж үйлдвэржилтийн 100 гаруй жилийн хугацаанд хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулсан.

Мягмар гарагт “COP27” уур амьсгалын асуудлаарх хэлэлцээрийг зохион байгуулагчид дэлхийн дулаарлын нөлөөг даван туулахад ядуу буурай орнуудад туслах төлөвлөгөө гаргажээ. Үүнд тогтвортой газар тариалан, далайн эрэг орчимд ургадаг мангро модыг нөхөн сэргээх, сайжруулсан зуухны хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг багтаасан байна.

Үүний зэрэгцээ, Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд худалдааны хяналтын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх хүчин чармайлтын хүрээнд дэлхийн байгаль орчны худалдааны хэлэлцээрийг сэргээх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#COP27, #Уур амьсгалын өөрчлөлт,