Хятадад арваннэгдүгээр сарын 9-ний өдөр 9,005 шинэ Ковид-19-ийн халдвар бүртгэгдсэн тухай гэж Үндэсний эрүүл мэндийн комисс пүрэв гарагт мэдэгдэв. Үүнээс 1,185 нь шинж тэмдэгтэй, 7,820 нь шинж тэмдэггүй байна.

Нэг өдрийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр тус улсад 8,335 шинэ тохиолдол бүртгэгдсэний 1,346 шинж тэмдэгтэй, 6,989 шинж тэмдэггүй байжээ.

Өмнөх өдөртэй адил нас баралт бүртгэгдээгүй бөгөөд нийт нас баралтын тоо 5,226 хэвээр байна.

Арваннэгдүгээр сарын 9-ний өдөр шинээр батлагдсан халдварын тохиолдлыг оролцуулаад, цар тахал эхэлснээс хойш эх газрын Хятадад шинж тэмдэг бүхий 267,544 тохиолдол батлагджээ.

Өмнөд хэсэгт орших 19 сая орчим хүн амтай Гуанжоу хотод 125 шинэ шинж тэмдэгтэй, 2,430 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь 91 шинж тэмдэгтэй, 2,564 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн болохыг хотын эрх баригчид мэдэгдэв.

Энэ нь Хятад даяар шинээр батлагдаж буй тохиолдлын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байгаа бөгөөд таван өдөр дараалан мянга давсан тохиолдол бүртгэгдсэн нь тус улсын хувьд өндөр үзүүлэлт юм.

“Тэг ковид” бодлого баримталж буй тус улсын эрх баригчид Ковидын дэгдэлтийг таслан зогсоохын тулд лхагва гарагт Гуанжоу хотын хоёр дүүрэгт хөл хорио тогтоосон байна. Өнгөрсөн бямба гарагт тогтоосон хөл хориог оролцуулаад тус хотын нийт таван сая орчим хүн гэртээ түгжигдсэн байдалтай байна.

Пүрэв гарагаас эхлэн хотын найман дүүргийн бүх бага, дунд сургуулиуд хичээлээ цахим хэлбэрт шилжүүлж, цэцэрлэгүүдийг хаажээ. Сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвүүд мөн үйлчилгээгээ түр зогсооно гэж хотын боловсролын алба мэдэгдэв.

Түүнчлэн хотын есөн дүүрэгт олон нийтийг хамарсан шинжилгээний ажил өрнүүлж, метроны 40 гаруй станцыг хаажээ. Пүрэв гарагийн өглөөний байдлаар Гуанжоу руу чиглэсэн болон гарах 1,000 шахам нислэгийн 85 хувь нь цуцлагдсан байна.

Энэ хооронд олон нийтийн бухимдал улам нэмэгдсээр байна.

Эх сурвалж: Reuters, CNN

#Гуанжоу, #КОВИД-19, #ХЯтад,