Талибаны засгийн газар эмэгтэйчүүдийг Афганистаны нийслэл Кабул дахь бүх цэцэрлэгт хүрээлэнд орохыг хоригложээ.
Талибаны Ариун журмыг сурталчлах, бузар үйлээс урьдчилан сэргийлэх яамны хэвлэлийн төлөөлөгч эмэгтэйчүүдийг нийслэл дэх цэцэрлэгт хүрээлэнгүүдэд нэвтрүүлэхгүй байх үүргийг холбогдох хүмүүст өгсөн тухайгаа “BBC”-д ярьсан байна.
Шинэ дүрмийн дагуу эмэгтэйчүүд долоо хоногийн зөвхөн ням, даваа, мягмар гарагт, харин үлдсэн дөрвөн өдөр нь эрэгтэйчүүд цэцэрлэгт хүрээлэнд зочлох эрхтэй болж байна.
Яамны хэвлэлийн төлөөлөгч Мохаммед Акиф “Сүүлийн 15 сарын турш бидний хүчин чармайлтыг үл харгалзан хүмүүс цэцэрлэгт хүрээлэнд очиж, шариатын хуулийг үл хүндэтгэсэн тул бид ийм шийдвэр гаргасан” гэж “ВВС”-д ярьжээ.
Түүний мэдэгдсэнээр хязгаарлалт нь махрам [эрэгтэй дагалдан явагч]-тай явж байгаагаас үл хамааран бүх эмэгтэйчүүдэд хамаарах гэнэ.
Мөн эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдүүдтэйгээ хамт зочилдог мөргөлддөг машин, алсыг харагч бүхий соёл амралтын хүрээлэнгүүдэд уг хориг үйлчлэх аж.
Хязгаарлалт одоогоор зөвхөн нийслэлд хэрэгжиж байгаа боловч өнгөрсөн хугацаанд ижил төрлийн журмуудын үйлчлэх хүрээг нийслэлээс улсын бусад хэсгүүдэд сунгаж байжээ.
Исламын дайчид 2021 оны наймдугаар сард засгийн эрхийг гартаа авснаасаа хойш эмэгтэйчүүдийн эрхийг улам ихээр хязгаарлаж байна.
Талибууд эмэгтэйчүүдийг эрэгтэй харгалзах хүнгүйгээр хол явахгүй байхыг тушааж, тус улсын ихэнх хэсэгт өсвөр насны охидыг сургуульд сурахыг хоригложээ. Зарим эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт ажилласаар байгаа боловч ихэнх эмэгтэйчүүд ажиллах эрхгүй болсон байна.
Энэ мэтээр эрхээ боолгуулсан эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байгаа ч талибанчууд аливаа эсэргүүцлийг хүчээр дардаг байна.
Талибанчууд 1990-ээд онд анх засгийн эрхийг барьж байхдаа эмэгтэйчүүдийн эсрэг харгис хэрцгий хэлмэгдүүлэлт өрнүүлж байсан. Харин энэ удаад шариатын хуулийн дагуу эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж, тэднийг боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхлэхийг нь эсэргүүцэхгүй гэж амлаж байв.
Эх сурвалж: BBC

#афганистан, #Кабул, #талибан,