Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхайг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.
Энэ үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна. PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ онд 122 мкг/м3 болж багассан. Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жил 142 мкг/м3 байсан, энэ жил 100 мкг/м3 байна. Өнөөдрөөс сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг 650 болгож нэмсэн.
Мөн цаашид шаардлагатай цэгийг нэмэхээр төлөвлөж байна. Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан” хэмээлээ.

#онцолсон, #Агаарын чанар, #Ц.Ганболд: Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан,