Хятадад зургаан сарын дараа анх удаа ковидын шалтгаантай нас баралт бүртгэгдсэн бөгөөд цар тахал эхэлснээс хойших хамгийн хүнд нөхцөл байдал нийслэлд үүсээд байгааг албаны хүмүүс анхааруулав.
Өнгөрсөн бямба гарагаас хойш Бээжинд Ковид-19-өөр гурван хүн нас барж, тус улсын нийт амиа алдагсдын тоо 5,229-д хүрчээ.
Бээжин хотын Хайдиан дүүрэгт хөл хорио, дэлгүүр, сургууль, ресторануудыг хааж, гурван сая хүн гэрийн хорионд ороод байна. Нийслэлийг зорьж буй гадны хүмүүс гурван өдөр дараалж шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд нэвтрэх зөвшөөрөл гарах хүртэл гадагш гарах эрхгүй болжээ.
Даваа гарагт 15:00 цагийн байдлаар 21 сая гаруй хүн амтай Бээжин хотод 316 ковидын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Бээжин хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн орлогч дарга Лю Сяофэн нөхцөл байдлыг тус хотод өмнө нь ажиглагдаагүй “хүнд хэцүү, ноцтой” гэж тодорхойлсон бол нэг өдрийн өмнө хотын захиргааны төлөөлөгч Бээжинд тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал "хүнд байдал”-д орсныг анхааруулсан байна.
Ковидын эсрэг хатуу бодлогын үр дүнд Хятадад дэлхийн бусад орнуудаас харьцангуй бага нас баралт бүртгэгдсэн гэж эрх баригчид нь мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр нас баралт хамаагүй өндөр байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тус улсад мөрдөгдөж буй хязгаарлалтын улмаас яаралтай эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хүмүүсийн тохиолдол олон удаа бүртгэгджээ.
Улмаар сүүлийн үед “тэг ковид” бодлого иргэдийн зүгээс томоохон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Эх сурвалж: BBC