Ням гарагт Катарт болсон ДАШТ-ийн “F” хэсгийн хоёрдугаар ээлжийн тоглолтод Мароккогийн шигшээ баг Бельгийн багийг 2:0 харьцаагаар хожсоны дараа Брюссель хотод эмх замбараагүй байдал үүсэж, хөгжөөн дэмжигчид машин, цахилгаан скутер шатаах зэргээр танхайрчээ. Бельгийн цагдаа нар арваад хүнийг саатуулсан байна.

Үймээн самуун Бельгийн нийслэл даяар хэд хэдэн газарт болж, хөл бөмбөгийн фанатууд цагдаа нартай мөргөлджээ.

Цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглан 19:00 цагийн орчимд үймээн самууныг намжаасан бөгөөд зарим газруудад урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл байрлуулсан байна.

Цагдаагийн төлөөлөгч Илсе Ван де Кире “Үймээн дэгдээгчид салют, дохионы сум, мод ашиглаж, нийтийн эзэмшлийн замд гал тавьсан. Мөн нэг сэтгүүлч салютын улмаас нүүрэндээ шархадсан. Нийгмийн хэв журмыг сахиулахын тулд цагдаагийн байгууллага хөндлөнгөөс оролцож, усан буу, нулимс асгаруулагч хий ашиглан ажиллагаа явуулсан” гэж мэдэгджээ.

Хөрш зэргэлдээх Антверпен хот, мөн Нидерландын Амстердам болон Гааг хотод үймээн дэгдэж, эмх замбараагүй байдал үүссэн байна.

Бельгийн шигшээ баг нь“FIFA”-ийн чансаагаар дэлхийд хоёрдугаарт бичигддэг бол Мароккогийн баг 22 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Эх сурвалж: Reuters

#Бельги, #дашт, #марокко,