УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нүүрсний асуудлаа УИХ-аар нээлттэй хэлэлцье. Энэ асуудлаа шийдэхгүй бол бүдгэрэх гээд байна. Нүүрсний хулгай бол нам дамжсан 10 гаруй жилийн хулгай бөгөөд үүнийг нам үл харгалзан нэгдэж байгаад шахъя. Нээлттэй сонсгол хийх шаардлага дээр нэр бүхий 9 гишүүн гарын үсэг зурсан ба үүнийг УИХ-ын даргад хүргүүлж, энэ долоо хоногт хийхийг шаардаж байна. Иргэд гадаа жагсаад байна. Энэ нь үр дүнтэй байх ёстой. Гэтэл зарим улс төрч, нүүрсчид нь асуудлыг өөр тийш нь чиглүүлэх оролдлого хийж байна. Энэ хулгайг илчлэхгүй юм бол бусад хулгай ч илчлэгдэхгүй юм байна. Засгийн газар дангаараа хүчрэхгүй юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнд үүрэгтэй. Нууцын гэрээ ил болж байж энэ бүхний ард хэн байгаа, ямар замаар хэрэгжсэн хулгай нь тод томруун гарч ирнэ. Нүүрсний алдагдсан үнэ 40-45 их наяд төгрөг мөн шүү. Энэ нь сүүлийн 10 жилийн нүүрсний экспорт 250 сая тонн гэсэн үг юм. Тиймээс Засгийн газарт эрхийг нь нээж, энэ ажил цаашаа явна. Үүнийг Х.Баттулга ерөнхийлөгч асан, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс нууцлах шийдвэрийг гаргасан" гэлээ.

Т.САЙХАН

#онцолсон, #Т.Доржханд,