Лхагва гарагт Индонезийн Бандунг хотод тус улсын эрүүгийн шинэ хуулийг эсэргүүцсэн лалын дайчин цагдаагийн байранд бөмбөг дэлбэлсний улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн шархадсан байна.

Үндэсний цагдаагийн газрын олон нийтийн мэдээллийн товчооны даргын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдээс гадна нэг цагдаа амиа алджээ. Цагдаагийн байгууллага терроризмтой тэмцэх албатай хамтран уг хэргийг шалгаж байгаа аж.

Халдлагыг Жамаа Аншарут Даула (JAD) бүлэглэл үйлдсэн байж болзошгүй гэж Индонезийн терроризмтой тэмцэх агентлаг (BNPT)-ын төлөөлөгч мэдэгдэв. Исламын улс бүлэглэлтэй холбоотой тус террорист бүлэглэл өмнө нь Индонезид ийм төрлийн халдлага үйлдэж байсан.

Ява арлын баруун бүсийн цагдаагийн дарга Сунтанагийн мэдэгдсэнээр хэргийн газраас олдсон цэнхэр мотоцикл дээр Индонезийн парламентын баталсан эрүүгийн шинэ хуулийг эсэргүүцсэн агуулга бүхий тэмдэглэл үлдээсэн байсан бөгөөд мотоциклийг халдлага үйлдсэн этгээдийнх байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Зарим шашны хэт даврагчид Исламыг цорын ганц хууль ёсны эрх мэдэл гэж үздэг ба төрийн хуулийг үгүйсгэдэг.

Цагдаагийн даргын хэлснээр халдлага үйлдэгч хоёр тэсрэх бөмбөг авчирсан ч нэгийг нь л дэлбэлж амжсан байна.

Исламын дайчид сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн том лалын шашинтнууд зонхилдог улсад, тэр дундаа сүм хийд, цагдаагийн газар, гадаадын иргэдийн ихээр зочилдог газруудад халдлага үйлдэх нь нэмэгдсэн байна.

Тус бүлэглэлийн гишүүд 2018 онд Сурабаяа хотын сүмд амиа золиослогчдын цуврал дэлбэрэлт үйлдэж байсан бөгөөд уг халдлагад гурван гэр бүлийн гишүүд, тэр дундаа бага насны хүүхдүүд оролцож, 30 гаруй хүний аминд хүрч байв.

Мөн 2021 онд “JAD”-д харьяалагддаг шинээр гэрлэсэн хос Макассар дахь сүмд амиа золиослох халдлага үйлдэж, өөрсдийгөө хөнөөж байжээ.

“JAD”-тай холбоотой амиа золиослогчийн халдлагын дараа Индонезид зэвсэгт этгээдүүдийг дарах зорилгоор терроризмын эсрэг хатуу хууль баталж байсан.

Эх сурвалж: Reuters

#JAD, #Индонез, #хэт даврагч,