Пүрэв гарагт Өмнөд Солонгосын эрх баригчид нас тооцох уламжлалт арга барилаа халж, олон улсын жишигт шилжихийг дэмжсэн хуулиудыг баталлаа. Ингэснээр тус улсын иргэдийн албан ёсны баримт бичгүүд дээрх нас 1-2 насаар "залуужих" юм.
Солонгосчууд шинээр мэндэлсэн хүүхдийг нэг настай гэж үздэг ба нэгдүгээр сарын 1-н болоход мөн нэг жил нэмж тооцдог байна. Ингэж тооцсон насаа өдөр тутмын амьдралдаа ихэвчлэн ашигладаг.
Мөн цэргийн алба хаах эсвэл архи, тамхи хэрэглэх хууль ёсны насыг тооцохдоо тухайн хүний насыг төрөх үед 0-ээс тооцож, нэгдүгээр сарын 1-нд нэг жилийг нэмдэг байна.
1960-аад оны эхэн үеэс Өмнөд Солонгосын эрүүл мэндийн болон хууль эрх зүйн баримт бичгүүдэд төрөлтийг 0-ээс тооцож, төрсөн өдөр болгонд нэг жил нэмдэг олон улсын жишгийг ашиглаж ирсэн ч өдийг хүртэл албан ёсоор хуульчлаагүй байжээ.
Хууль батлагдсанаар иргэдийг төөрөгдүүлсэн системүүд алга болох юм.
Шинэ хуулиуд 2023 оны зургадугаар сараас хэрэгжиж эхлэх гэнэ.
Эх сурвалж: Reuters

#Нийгэм, #Өмнөд Солонгос,