Пүрэв гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулахын тулд залуучууд ирэх оноос бэлгэвчийг үнэ төлбөргүй авах боломжтой болно гэж мэдэгдлээ.

Макрон залуучуудын эрүүл мэндийн асуудлаарх арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд хандан “Ирэх сарын 1-нээс эхлэн эмийн сангууд 18-25 насны залуучуудад бэлгэвчийг үнэ төлбөргүй олгох болно” гэж хэлсэн байна.

Францад 2020, 2021 онд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 30 орчим хувиар өссөн гэж эрүүл мэндийн байгууллагууд тооцоолжээ.

Түүнчлэн энэ алхам нь залуучуудын дунд хүсээгүй жирэмслэлтийг бууруулах ач холбогдолтой болохыг Макрон мэдэгдсэн байна.

Тэрээр “Энэ бол жирэмслэлтээс хамгаалах жижиг хувьсгал” гэж хэлжээ.

Тус улсын засгийн газар энэ жилээс 25-аас доош насны бүх эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах эмийг үнэ төлбөргүй санал болгож эхэлсэн. Энэ нь санхүүгийн боломжгүйн улмаас жирэмслэлтээс хамгаалах эм авч чадахгүй байгаа залууст чиглэсэн арга хэмжээ байв.

Мөн Францад ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчний тархалттай тэмцэх ажлын хүрээнд эмч болон эх баригч эмчийн жороор худалдаж авсан бэлгэвчийг үндэсний эрүүл мэндийн сангаас нөхөн төлдөг систем 2018 оноос үйлчилж байна.

Эх сурвалж: Reuters

#Франц, #эрүүл мэнд,