Америкийн сансар судлалын НАСА агентлагийн “Orion” капсул сарыг тойрох 26 хоног үргэлжилсэн аяллаа дуусгаад, амжилттай буцаж ирлээ.

“Orion” капсул дэлхийн агаар мандалд нэвтэрсний дараагаар, шүхрээ дэлгэж, хурд нь саарсаар Номхон далайн усанд унасан байна.

Энэ удаагийн нислэг нь туршилтын даалгавар байсан тул онгоцонд хүн байгаагүй ч НАСА дараагийн нислэгт сансрын нисгэгчдийг оролцуулахаар төлөвлөөд байгаа.

Дараагийн даалгавар нь 2024 оны сүүлээр эхлэх бөгөөд цаашлаад 2025 эсвэл 2026 онд хүн төрөлхтнийг сарны гадаргуу дээр дахин буулгах зорилт тавьжээ.

Хамгийн сүүлд яг 50 жилийн өмнө “Apollo 17” хөлгийн багийнхан саран дээр газардаж байв.

НАСА шинэ төслөө Грекийн домогт өгүүлснээр Аполлоны эгч Артемисийн нэрээр нэрлэжээ.

НАСА-ийн тэргүүн Билл Нелсон “Цаашид сансар огторгуйг илүү өргөн хүрээнд судлахын тулд бид энэ удаад сар руу буцаж очихдоо тэнд амьдарч, ажиллаж, зохион бүтээж сурахаар зорьж байна. Гол нь 2030-аад оны сүүлчээр болон түүнээс хойших хугацаанд хүн төрөлхтнийг Ангараг гариг руу аваачихад бэлтгэх явдал юм” гэж мэдэгдэв.

Ням гарагт “Orion” сарнаас эх дэлхийдээ буцаж ирэхтэй давхцан өөр сансрын хөлөг сар рүү чиглэн хөдөлжээ.

Японы “iSpace” компани “Hakuto-R” робот төхөөрөмжөө сар руу илгээсэн бөгөөд сарны хөрсний шинж чанарыг судлах Арабын Нэгдсэн Эмират улсын “Rashid” хэмээх жижиг ровер болон Японы сансрын агентлагийн ижил төстэй жижиг роботыг сарны гадаргуу дээр буулгах гэнэ.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Artemis, #Orion, #наса, #сарны даалгавар,