Японы засгийн газар Хятадын нууц цагдаагийн газартай холбоотой мэдээллийг шалгаж эхэлжээ.

Испанид төвтэй “Safeguard Defenders” хүний эрхийн байгууллага есдүгээр сараас хойш Хятадын эрх баригчид Европын орнууд, АНУ, Канад, Япон зэрэг 53 оронд 102 цагдаагийн газар байгуулсан тухай хоёр тайлан нийтлээд байгаа юм.

Өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацүногоос Хятадын нууц цагдаагийн газартай холбоотой мэдээлэлд ямар арга хэмжээ авч байгаа талаар асуухад “Бид нөхцөл байдлыг тодруулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж хариулжээ.

Түүний хэлснээр Япон “улс эх орны тусгаар тогтнолыг зөрчсөн аливаа үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэдгийг Хятадын эрх баригчдад мэдэгдсэн гэв.

“Safeguard Defenders”-ын тайланд дурдсанаар Хятадын цагдаагийн байгууллага гадаадад амьдарч буй хятад иргэдийг хянах, тэдэнд шахалт үзүүлэхийн тулд дэлхий даяар нууц цагдаагийн газруудыг ашигладаг байна.

Харин Хятадын эрх баригчид эдгээр байгууллагуудыг иргэдэд бичиг баримтаа шинэчлэх, Ковид-19 тахлын үеэр тасалдсан бусад төрийн үйлчилгээг үзүүлэхэд тусалдаг сайн дурын төвүүд гэж мэдэгдээд байгаа юм.

“Хятад улс гадаад орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг үргэлж баримталж, олон улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, улс бүрийн шүүхийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэсээр ирсэн” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин пүрэв гарагт мэдэгдэв.

“Хилийн чанад дахь Хятадын цагдаагийн газар гээд байгаа зүйл огт оршин тогтнодоггүй.”

“Safeguard Defenders” есдүгээр сард нийтэлсэн тайландаа Хятадын Фужоу хотын цагдаагийн газар Токиод салбартай болохыг дурдсан бол, дараагийн тайландаа Хятадын Нантун хотын цагдаагийн газар Японы хаа нэгтээ өөр салбартай болохыг тэмдэглэжээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид мөн энэ асуудлаар шалгалтын ажиллагаа эхлүүлснийг “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.

Сөүл дэх ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч уг мэдээлэлд шууд тайлбар өгөхөөс татгалзсан ч “Гадаадын агентлагуудын манай улс дахь үйл ажиллагаа нь манай улсын хууль тогтоомж, олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөж байгааг баталгаажуулахын тулд холбогдох улс орнуудтай холбогдсон” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#нууц цагдаагийн газар, #Өмнөд Солонгос, #ХЯтад, #Япон,