Японы “Оросын эсрэг хандлага” энхийн хэлэлцээр байгуулах боломж олгохгүй байгааг Оросын Гадаад хэргийн яамны дэд сайд Андрей Руденко мэдэгдсэнийг мягмар гарагт “Тасс” агентлагт мэдээлжээ.
Дайны төгсгөлд ЗХУ-ын эзлэн авсан Японы хамгийн хойд хэсгийн арлуудтай холбоотой зөрчилдөөний улмаас Орос, Япон хоёр дэлхийн хоёрдугаар дайны дайсагналаа албан ёсоор эцэслэж чадаагүй юм.
Эдгээр арлуудыг Орост Курилийн арлууд, Японд хойд нутаг гэж нэрлэдэг.
Руденко “Тасс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Илэн далангүй найрсаг бус байр суурь баримталж, манай улсын эсрэг шууд заналхийлэхийг зөвшөөрдөг улстай энхийн гэрээ байгуулах талаар ярилцах боломжгүй нь мэдээжийн хэрэг” гэж хэлсэн байна.
Цааш нь “Токио Оросын эсрэг чиг хандлагаасаа ухарч, нөхцөл байдлыг засах оролдлого хийж буй шинж тэмдэг бидэнд харагдахгүй байна” гэжээ.
Орос Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан Япон улс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Москва өнгөрсөн оны гуравдугаар сард Японтой байгуулсан хэлэлцээрээс гарсан юм. Япон үүнд дургүйцэж, Москвагийн үйлдлийг “шударга бус”, “бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тодорхойлж байв.
Түүнчлэн Руденко Орос улс Тайванийн асуудлаарх Бээжингийн “Нэг Хятад” бодлогыг дэмжиж байгааг дахин баталгаажуулжээ.
Тэрээр “Оросын тал Тайванийн асуудлаар БНХАУ-ыг тууштай дэмжинэ гэдгийг Бээжин сайн мэдэж байгаа. Баримтаар бол ганцхан Хятад улс байдаг бөгөөд БНХАУ-ын засгийн газар бол бүх Хятадыг төлөөлөх эрхтэй цорын ганц хууль ёсны засгийн газар, мөн Тайвань бол түүний салшгүй хэсэг юм” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Курилийн арлууд, #ОРос, #Япон,