“Amazon” зардлаа бууруулахын тулд 18,000 гаруй ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байгааг компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси мэдэгдэв.

Жасси “Amazon’ өнгөрсөн хугацаанд тогтворгүй, эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай тулгарсан бөгөөд цаашид ч энэ үргэлжлэх болно” гэж ажилтнуудадаа зориулсан мэдэгдэлдээ бичжээ.

Цомхотголд орж буй ажилчдад нэгдүгээр сарын 18-ны өдрөөс мэдэгдэл хүргүүлнэ гэв.

Энэхүү цомхотгол нь компанийн 300,000 орчим ажиллах хүчний зургаа орчим хувийг эзэлж байна.

“Amazon” арваннэгдүгээр сард цомхотгол хийнэ гэдгээ мэдэгдсэн ч хэдэн ажлын байрыг цомхотгох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан юм.

Тус компани халагдсаны тэтгэмж, шилжилтийн эрүүл мэндийн даатгалын тэтгэмж, мөн дараагийн ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх байдлаар цомхотголд орсон хүмүүсийг дэмжихээр ажиллаж байгааг Жасси хэлэв.

Цомхотгол ихэвчлэн хүний нөөцийн хэлтэс болон “Amazon” дэлгүүрт нөлөөлөх юм байна.

Хоёр сарын өмнө тус компани үйл ажиллагааныхаа жилийн эцсийн тайланг гаргаад, ирэх жил зардлаа бууруулахад анхаарна гэдгээ мэдэгдсэн.

“Amazon” компани ажилд авах үйл явцыг зогсоож, зарим агуулахынхаа өргөтгөлийн ажлыг түр зогсоож, тахлын үед хэт олон хүн ажилд авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Компани мөн хувийн хүргэлтийн робот гэх мэт төслүүдээ цуцалж, бизнесийнхээ зарим хэсгийг хаахаар болсон байна.

Эх сурвалж: BBC

#Amazon, #бизнес,