Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэвшилтэт үзэлтнүүд ба төвч үзэлтнүүд хэд хэдэн ялалт байгуулсны дараа дэлхий даяар популист удирдагчдын тоо 11 болж, популист дэглэмийн дор амьдарч буй хүмүүсийн тоо хоёр жилийн дотор 800 мянгаар буурсан болохыг “Tony Blair” хүрээлэнгийн дүн шинжилгээ харуулж байна.
Энэ нь 2003 оноос хойш хамгийн цөөн тооны популистууд дэлхий даяар улс орнуудыг удирдаж буй тохиолдол юм.
Тайланд дурдсанаар 2023 оны эхээр 1.7 тэрбум хүн популист удирдагчийн дор амьдарч байгаа бол 2020 онд энэ тоо 2.5 тэрбум байжээ.
2022 оны хувьд Бразилийн Жаир Болсонаро, Словенийн Янез Янша гэх популист тэргүүнүүд сонгуулиар ялагдал хүлээсэн бол Шри Ланкад эсэргүүцлийн жагсаалын улмаас Готабая Ражапакса албан тушаалаасаа огцорч, Филиппиний Родриго Дутерте хуулийн дагуу дахин сонгогдох эрхгүй тул зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад албан тушаалаасаа буужээ.
Харин 2023 онд Турк, Польш улсад сонгууль болох ба дэлхийн хамгийн нөлөө бүхий популист засгийн газрууд унаж, дээрх тоо дахин буурах магадлал өндөр байна.
“Tony Blair” хүрээлэнгийн дүгнэснээр популизмын бууралтын ихэнх хэсэг нь Латин Америкт, тэр дундаа Бразилд Болсонаро ялагдсантай холбоотой байна. Мөн Латин Америк даяар популист амлалтуудыг үгүйсгэдэг, аж үйлдвэрийг төрийн мэдэлд шилжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхээс илүүтэй эдийн засаг болон нийгмийн дэвшилтэд эрхүүдэд анхаарлаа хандуулдаг зүүний үзэлтнүүд сонгогдсон нь ихээхэн нөлөө үзүүлсэн гэжээ.
Түүнчлэн тайланд АНУ-ын завсрын сонгуульд баруун жигүүрийн үндсэрхэг үзэл, хуйвалдааны онолыг дэмжигч Дональд Трампын дэмжиж байсан нэр дэвшигчдийн дийлэнх нь сонгогдож чадаагүйг тэмдэглэсэн байна.
Гэсэн хэдий ч 2022 онд Итали, Израиль, Шведийн сонгуульд ялсан нам эвслийн бүрэлдэхүүнд популистууд багтаж байгааг онцолжээ. Жишээлбэл, Францад Марин Ле Пен Эммануэль Макронд ялагдсан ч Ле Пений нам хууль тогтоох сонгуульд чамгүй амжилт үзүүлсэн билээ.
Эх сурвалж: The Guardian