НАТО-ийн гишүүнчлэлийн хариуд Турк улс Шведээс хэтэрхий их зүйл шаардаж байгаа бөгөөд Анкарагийн тавьсан бүх болзлыг биелүүлэх боломжгүй гэдгээ Шведийн ерөнхий сайд ням гарагт мэдэгдэв.

Ерөнхий сайд Ульф Кристерссон Шведэд болсон батлан хамгаалахын судалгааны төвийн бага хурлын үеэр “Бид амласан зүйлээ хийсэн гэдгийг Турк мэдэж байгаа ч өгөх боломжгүй эсвэл өгөхийг хүсэхгүй байгаа зүйлийг тэд биднээс хүссээр байна" гэж хэлжээ.

Орос Украинд түрэмгийлсний дараа Финланд, Швед улс Хойд Атлантын эвслийн байгууллагад элсэх түүхэн шийдвэр гаргаж, өнгөрсөн тавдугаар сард өргөдлөө өгч байв.

Эвсэлд шинээр гишүүн элсүүлэхэд бүх гишүүн орнууд зөвшөөрөх ёстой бол тухайн үед Турк улс Финланд, Шведийн гишүүнчлэлийг хатуу эсэргүүцсэн. Анкара эдгээр улс орнуудыг Курдистаны ажилчны нам зэрэг зэвсэгт бүлэглэлийн дайчдыг орогнуулдаг хэмээн буруутгаж байсан юм.

Гэсэн ч хэдэн сарын турш хэлэлцсэний үр дүнд Финланд, Швед улс Анкарагийн эсэргүүцлийг даван туулах зорилгоор Турктэй гурван талт гэрээ байгуулсан билээ.

Тэгвэл ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Кристерссон Туркийн талаас Шведэд биелүүлэх боломжгүй эсвэл биелүүлэхийг хүсэхгүй байгаа шаардлага тавьж байгаа нь гурван талт санамж бичгийн хамрах хүрээг давж байна гэж мэдэгджээ.

Тэрээр цааш нь “Турк улс байсхийгээд шилжүүлж авахыг хүсэж буй хүмүүсийнхээ нэрсийг бидэнд өгдөг. Гэвч эдгээр асуудлыг Шведийн хууль тогтоомжийн хүрээнд шийдэх ёстой” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн оны сүүлээр Туркийн тал төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр буруутгагдаж буй Исламын эрдэмтэн Фетхуллах Гюлентэй холбоотой гэх сэтгүүлчийг шилжүүлэн өгөхийг Шведээс хүссэн ч тус улсын Дээд шүүх зөвшөөрөөгүй. Анкара үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#Нато, #турк, #Швед,