Хятадад ковидын шинжилгээний багц үйлдвэрлэдэг “Zybio” компанийн үйлдвэрийн ажилчид цагдаа нартай мөргөлджээ. Уг үйл явдлын бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна.
Жагсаал өнгөрсөн бямба гарагт баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотод болсон бөгөөд ажилчдын цомхотгол, цалин хөлстэй холбоотой маргаан даамжирч, улмаар цагдаа нартай мөргөлдөхөд хүрсэн байна.
Арваннэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаал дараа Хятадын засгийн газар ковидын эсрэг бодлогодоо өөрчлөлт оруулж, ихэнх хязгаарлалтаа цуцалсны дотор ковидын шинжилгээний шаардлага багтаж байв. Тухайлбал, өмнө нь томоохон оффисын барилгуудад нэвтрэхэд шинжилгээний хариу шаарддаг байсан бол арванхоёрдугаар сараас энэ шаардлага хүчингүй болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор оношилгооны урвалж, тоног төхөөрөмжөөр дагнан үйлдвэрлэл явуулдаг “Zybio” компани бямба гарагийн өглөө цомхотгол хийж байгаагаа ажилчдадаа мэдэгдсэн байна. Ингэхдээ ажилчдадаа олгосон цалин нь амласан цалингаас нь өөр байсанд хүмүүс уурсаж, эсэргүүцлийн жагсаал эхэлжээ.
Хэдийгээр Хятадад улс төрийн холбогдолтой жагсаал цуглаан ховор болдог ч хөдөлмөрийн маргаан, тодорхой компаниудын эсрэг жагсаал байнга гардаг байна.
Цахимд нийтлэгдсэн зарим бичлэгт жагсагчдын зарим нь цагдаа нар руу сандал, хайрцаг, замын хаалт, тэмдэг шидэлж, офицерууд ухрахаас өөр аргагүйд хүрч байгааг харуулжээ.
Эх сурвалж: BBC