Хятадад хүн амын тоогоор гуравт ордог Хэнань мужийн оршин суугчдын 90 орчим хувь нь буюу 88.5 сая орчим хүн ковидын халдвар авсан болохыг орон нутгийн эрүүл мэндийн алба мэдэгдэв.
Албаны хүн ямар хугацаанд бүртгэгдсэн талаар тодорхой хэлээгүй боловч Хятадад гурван жилийн турш баримталсан “тэг ковид” бодлогын үеэр тохиолдлын тоо харьцангуй бага байсан тул Хэнань мужид бүртгэгдсэн халдварын дийлэнх нь сүүлийн хэдэн сард бүртгэгдсэн байх магадлалтай юм.
Тус мужийн ковидтой өвчтөнүүдийг хүлээж авдаг эмнэлгүүдээр үйлчлүүлсэн хүний тоо арванхоёрдугаар сарын 19-нд дээд цэгтээ хүрсэн бол үүнээс хойш “тасралтгүй буурах хандлага ажиглагдаж байна” гэж албаны хүн мэдэгджээ.
Хэнань мужийн мэдээлсэн тоо нь төв засгийн газрын ковидын тоо баримтаас хол зөрүүтэй байна. Албан ёсны мэдээллээр ковидын бодлого өөрчлөгдсөнөөс хойш 1.4 тэрбум хүн амтай тус улсын ердөө 120,000 нь халдвар авч, 30 хүн нас баржээ.
Орон нутгийн болон аймгийн бусад албан тушаалтнууд төв засгийн газраас огт өөр мэдээлэл өгч байна. Түүнчлэн зул сарын баярын өмнөх өдөр Чиндао боомт хотын эрүүл мэндийн ахлах ажилтан өдөрт хагас сая хүн шинээр халдвар авч байна гэж мэдээлж байсан ч уг тоон мэдээлэл мэдээнээс хурдан хасагдсан байна.
Эх сурвалж: BBC