Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өнөөдөр (2023.01.09) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга
Улсын Их Хурлаас баталсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тус тус дэвшүүлсэн нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулан, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газраас 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15-43 хувиар нэмэгдүүлсэн нь өргөн мэдүүлсэн багц хуулийн төсөлд тусгасан зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн.
Мөн УИХ дахь олонхын бүлгээс хуулийн төслүүдийг хуримтлалын нэгдсэн сантай уялдуулж дахин боловсруулах чиглэл өгсөн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон зэрэг шалтгааны улмаас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг буцаан татан авч, үүсэх нөхцөл байдалд нийцүүлэн дахин боловсруулсан гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан танилцууллаа.
Тэрбээр, Нийгмийн даатгалын тухай хууль нь 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш орсон 31 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөх, нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ажиллах хүчний 82.2 орчим хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 748.9 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр олгож байна. Нийгмийн даатгалын тухай хуулиар ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх хувь хэмжээ, орлогын бүрэлдэхүүн, албан журмын даатгалын хамрах хүрээ, төрөл, нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, байгууллага, байцаагчийн үйл ажиллагаа зэрэг харилцааг зохицуулж байна.
Хамралтын хувь хэмжээ багагүй байгаа хэдий ч малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх хувь нь нийгмийн даатгалд хамрагдахгүй нийгмийн баталгаа нь алдагдаж байгаа тул нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх шаардлагатай байна гэв.
Түүнчлэн, зарим салбарын хууль тогтоомжоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан нь хуулийн хийдэл үүсэж байна. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Хилийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Дипломат албаны тухай хуульд хуулиар шимтгэл төлсөн хугацаа, өндөр насны тэтгэвэрт гарах нас, тэтгэвэр бодох хувь хэмжээг зохицуулсан нь нийгмийн даатгалын харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудтай зөрчилдөж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим бодлого, үйл ажиллагаа болон ирээдүйд ирэх хүн амын насжилтаас хамаарч нийгмийн даатгалын сангийн зардал улам өсөж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэхээр байгаа тул нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангасан сангийн зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийхээр заасан тул тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, даатгалын сангийн ирээдүйн алдагдлыг бууруулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх зорилгоор өнөөдрөөс тэтгэврийн даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх шаардлагатай байгаа юм.
Нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгана. Мөн нийгмийн даатгалын тогтолцооны зарчим, даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, нийгмийн даатгалын сангийн хэтийн тооцоолол хийх, сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороог ажиллуулах зэрэг шинэ зохицуулалтыг тусгалаа.
Түүнчлэн нийгмийн даатгалын байгууллага, даатгалын ажилтнуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа нь ил тод, нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг дээшлүүлэх зарчмыг хуулийн төсөлд тусгасан болно.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 51 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарна гэж үзжээ. Үүнд:
- нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжнө;
- нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавх сайжирч, тогтвортой байх нөхцөл бүрдэнэ;
- нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүнийг хуульчилснаар хуулийг хэрэгжүүлэхэд хялбар, ойлгомжтой болно;
- нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах боломж бүрдэж, түүнд тавих хяналт сайжирна;
- даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн бодит хуримтлалтай болох эрх зүйн үндэс тавигдана;
- нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, тооцоо, хэтийн тооцоолол хийх, эрсдэлийг үнэлэх мэргэжлийн хороо ажиллана;
- нийгмийн даатгалын засаглал оновчтой болж, ажлын уялдаа холбоо сайжирч, нийгмийн даатгалын байгууллага, ажилтны эрх, чиг үүрэг тодорхой болж, ажилтны чадавх сайжирна;
- нийгмийн даатгалын үйлчилгээ цахимжиж ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, нээлттэй авах нөхцөл бүрдэнэ;
- ажил олгогч, даатгуулагчийн чиг үүрэг ойлгомжтой, тодорхой боно.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн mухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 1994 онд баталж, 1995 оноос хэрэгжүүлснээс хойш тэтгэврийн шимтгэл ногдуулах болон тэтгэвэр тогтооход баримтлах цалин хөлсний дээд хэмжээг тодорхойлох, тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсний дундаж хэмжээг тэтгэвэр авагчийн хүсэлтээр нэг удаа өөрчлөх боломжийг олгох, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, үнэ ханшны өсөлт, амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, эхчүүдийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны шимтгэл төлөх харилцааг зохицуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Монгол Улсын Их Хурлаас нийгмийн даатгалын хууль эрх зүйн хүрээнд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оноос үе шаттайгаар нэмэгдүүлж 17.0 хувьд хүргэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлж, 2042 онд эрэгтэй хүн, 2067 онд эмэгтэй хүний өндөр насны тэтгэвэрт гарах насыг тус тус 65 насанд хүргэх, хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлж тооцохоор хуульчилсан. Мөн даатгуулагч өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэх, малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулах, тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацааг 7 жил болгон өөрчилж, дундаж цалингийн хэмжээг мөн хугацааны цалин хөлсний нийт дүнг 84 сард хувааж тооцох зэрэг зохицуулалтуудыг тус тус тусгасан.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг төрсөн оноос нь хамааруулан тогтоох, тэтгэврийн наснаас эрт тэтгэвэр тогтоолгох иргэдийн хувьд шимтгэл төлсөн байвал зохих хугацааг үе шаттайгаар өсгөх зэрэг тэтгэврийн параметрийн өөрчлөлтүүд хийж байгаа ч хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг улам нэмэгдүүлж цаашид үүсэх асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүрээд байна.
Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 476.2 мянга гаруй тэтгэвэр авагчдад 2.8 их наяд төгрөг зарцуулсан. Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо нийт тэтгэвэр авагчдын 77.9 хувь буюу 371.1 мянгад хүрсэн. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2020 онд 4 байгаа бөгөөд 2025 оноос эхлэн хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж 2030 онд 7, цаашид 2050 оноос 9 тэтгэвэр авагч болохоор байна.
Мөн хүн амын дундаж наслалт 2021 онд 71.01 жил болж, 26 жилийн өмнөх дундаж наслалтын түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өссөн. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр тус тус өссөн байна. Тэтгэврийн насны хүн 2020 онд нийт хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувьд хүрэхээр байна.
Иймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах бодлогын хувилбарыг боловсруулах хэтийн тооцооллыг Дэлхийн банкны зөвлөхөөр хийлгэсэн. Энэхүү тооцооллоор дараах зөвлөмжийг Дэлхийн банкнаас өгсөн.
Монгол Улс тэтгэврийн даатгалын тогтолцоондоо параметрийн шинэчлэл хийхээ хойшлуулах тусам төсвийн зардал нэмэгдэж, илүү тогтвортой, шударга байдлыг хангасан параметр бүхий тогтолцоонд шилжихэд улам л хүндрэлтэй болно. Суурь тооцооллоос харахад тэтгэврийн даатгалын санд шаардагдах улсын төсвийн татаас хурдацтай өсч, төсвийн даацаас хэтрэх түвшинд очихоор байна. Улсын төсвийн татаас 2021 онд ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэж байсан бол 2030 онд 6.8 хувь, 2050 онд 11.3 хувь хүртэл өсөх төлөвтэй байна. Мөн шимтгэлийн хувь хэмжээг ирээдүйд олгохоор амлаж буй тэтгэврийн хэмжээтэй сайтар уялдуулалгүйгээр доогуур тогтоосон, тэтгэвэрт гарах нас эрт байгаа нь улсын төсвийн татаасыг нэмэгдүүлэхэд гол нөлөөлөл үзүүлж байна. Тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн ахмад настны тоо нэмэгдсээр байгаа нь цаашид зардлыг улам өсгөнө.
Тэтгэврийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэсэн улсын төсвийн татаасын өсөлтийг хязгаарлахын зэрэгцээ тэтгэврийн тогтолцоог илүү шударга, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг илүү тодорхой болгох зорилгоор дараах шинэчлэлийг санал болгосон байна. Үүнд:
• Тэтгэврийг индексжүүлэн нэмэгдүүлдэг болох: Тэтгэврийн хэмжээг автоматаар нэмэгдүүлж байх, тухайлбал хэрэглээний үнийн индексээр өсгөж нэмэгдүүлдэг бодлого баримтлах
• Түүнчлэн, тэтгэвэр бодох хувь хэмжээг шимтгэл төлсөн жил бүрт жигд тооцох: Өнөөдрийн байдлаар тэтгэвэр бодох хувь хэмжээг даатгуулагчийн шимтгэл төлсөн нийт хугацааны эхний жилүүдэд өндөр, харин сүүлийн жилүүдэд арай доогуур хувиар тооцож байна. Тэтгэвэр бодох хувь хэмжээг шимтгэл төлсөн жил тутамд ижил түвшингээр, тухайлбал жил тутамд 2 хувиар тооцдог болбол даатгуулагч илүү олон жил ажиллаж, шимтгэл төлөх хөшүүргийг бий болгоно.
• Ирээдүйд авах тэтгэврийн хэмжээ хамрах хугацааны цалин, хөлстэй харьцуулахад буурах төлөвтэй тул ажил олгогч болон ажилтнууд сайн дурын, хувийн, нэмэлт тэтгэврийн системд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарах: Бүрэн хуримтлалын зарчимд суурилж, шинээр хөгжүүлэх боломжтой ийм нэмэлт тэтгэврийн системийг холбогдох хуулиар зохицуулж, хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хорооноос хянах шаардлагатай гэж тус тус зөвлөсөн.
• Шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэхэд шаардагдах төсвийн зардал нь параметрийн сонголт, зах зээлийн өгөөж зэргээс хамааран ирэх гуч гаруй жилийн хугацаанд ихээхэн хэмжээгээр нэмэгдэнэ: Монгол Улсын хуваарилалтын тогтолцооноос бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэвэл өнөөгийн даатгуулагчдаас төвлөрүүлэх шимтгэлийн бүх орлого, хөрөнгө оруулалтын өгөөжийг тусгай санд байршуулах шаардлагатай тул Монгол Улсын одоогийн хуваарилалтын зарчим бүхий хийсвэр нэрийн дансны систем шиг төвлөрүүлсэн шимтгэлээрээ өнөө үеийн тэтгэврийг санхүүжүүлэх боломжгүй болно. Засгийн газар одоогийн тэтгэвэр авагчдад олгох тэтгэврийн зардлыг санхүүжүүлэхийн тулд улсын төсвийн татаасыг эрс нэмэгдүүлэх шаардлага тулгарна. Улсын төсөв дээр ирэх ийм огцом, хэт их ачаалал хуримтлалын данснаас тэтгэвэр олгож эхлэх, улмаар төвөөс санхүүжүүлэх тэтгэврийн зардал мэдэгдэхүйц буурах хүртэл олон жил үргэлжлэх болно. Иймд хуримтлалын тогтолцоонд аажмаар шилжих нь зүйтэй гэж зөвлөсөн.
Өнөөгийн хэрэгжиж буй хуулийн хүрээнд шимтгэл төлж ажилласан хугацаа, тэтгэвэр тогтоох насны талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиас бусад салбарын хуульд тусгасан нь хууль хооронд зөрчил, хийдэл үүсгэж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнээр ажиллаж байсан иргэний өндөр насны тэтгэврийг цалингийн 60 хувиар бодох, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчээр 25 жил ажилласан, эсхүл 55 нас хүрсэн шүүгч, мөн Прокурорын тухай хуульд 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласнаар тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай зөрчилдөж, хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байсан.
Мөн богино хугацааны буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох харилцааг даатгуулагчийн урт хугацааны тэтгэврийн харилцаатай нэгтгэн зохицуулсныг салгаж тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай байна.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар 1960 оноос хойш төрсөн иргэнд тэтгэвэр тогтоох, олгохтой холбоотой харилцааг зохицуулж байгааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн зохицуулалттай нэгтгэн нэг хуулиар зохицуулах шаардлагатай. Түүнчлэн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог тодорхойлох нь зүйтэй.
Хуулийн төслийг боловсруулахдаа тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд Дэлхийн банк, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага болон гадаадын зөвлөхүүдийн хийсэн үнэлгээ, тайлан, санал, дүгнэлтийг харгалзан үзсэн.
Тэтгэврийн сангийн өнөөгийн байдал, улсын төсвийн санхүүжилт, хүн ам зүйн ачаалал, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлын өөрчлөлт, олон улсын тэтгэврийн тогтолцооны чиг хандлага, урт хугацааны тооцоолол зэргээс харахад Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны эрх зүйн хүрээг шинэчлэх бодит үндэслэл, хэрэгцээ, шаардлага байна гэж үзсэн.
Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Шинэчлэн боловсруулсан хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр 3 сар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулсан, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд тусгаж, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоо хангагдаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзжээ.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга
Монгол Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийг мөрдөж эхэлсэн.
Тус хууль 5 бүлэг, 37 зүйлтэй бөгөөд Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6.2-т “Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.” гэж, мөн тус тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Шинэ сэргэлтийн бодлогo"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.5-д “Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх” гэж тус тус заасны дагуу эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага бий болж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх зорилтыг хэрэгжүүлэхдээ Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д зааснаар Засгийн газар цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэхээр хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан "Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам"-д нэмэлт оруулж, уг журмын дагуу ашигт малтмал болон газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөлт үзүүлсэн.
Монгол Улсын Их Хурлаас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг 2021 онд баталж, тус хууль 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг хуулиар зохицуулахаар тусгагдсан. Түүнчлэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон, албан татвар (төлбөр, хураамж)-ын асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах тул “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг хуульд тусгах шаардлагатай байна.
Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвхөн хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгохтой холбоотой эрхээ бусдад шилжүүлэх зохицуулалттай тул “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой чиг үүргийг шилжүүлж болох эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх нь чухал байна.
Түүнчлэн төрийн өмчит зарим хуулийн этгээд сул ажлын байрандаа ажилтан олж ажиллуулахад хүндрэл үүссэний улмаас гадаад ажилтан ажиллуулах зөвшөөрөл хүсэх тохиолдол сүүлийн жилүүдэд гарч, гадаадаас ажилтан авч ажиллуулах хэрэгцээ үүссэн. Гэвч тухайн байгууллагын төсөвт гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх төсөв батлагддаггүй тул гадаад ажилтан авч ажиллуулах боломжгүй болж, улмаар ажиллах хүчнээс хамааралтайгаар үйлчилгээний чанар, хүртээмж муудах бодит нөхцөл байдал бий болж байна. Иймд төрийн өмчит зарим хуулийн этгээдийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж болох асуудлыг хуульд тусгах хэрэгтэй байна.
Дээрх зорилт, арга хэмжээ, нөхцөл байдлыг үндэслэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд дараах агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг тусгахаар хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна:
1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрхээ Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу шилжүүлж болохоор;
2. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит хуулийн этгээдийн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газрын шийдвэрээр хөнгөлж, чөлөөлж болохоор;
3. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан тохиолдолд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлж болохоор тус тус тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй бөгөөд ажил олгогч, хөрөнгө оруулагчийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд төлж байгаа гадаад ажилтны ажлын байрны төлбөр хөнгөлөгдөж, чөлөөлөгдөх, улмаар зардлаа хэмнэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, шуурхай байдлыг бий болгох зэрэг эерэг үр дүн гарна гэж Засгийн газраас үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

#Т.Аюурсайхан, #тэтгэвэр, #Тэтгэвэрийн тухай хууль,