Ном бүхэн өөрийн гэсэн түүхтэй. Уг түүх нь хэн нэгнийх эсвээс хэн нэгний тухай өгүүлсэн хувь уран бүтээлчийнх байж болно. Зарим нь эртний их хотууд, тэндээс олдсон өнөө цагийн ой дурсамжийн тухай байдаг. Харин зохиолч Б.Аззаяагийн “Америкт амьдрах урлаг” ном нь ойн дурсамжаас гадна аж төрөх хэв маягийн тухай бүтээл юм.
Тэрээр Америкт Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан агаад эл номыг бичих санаа нь тус оронд очсон цагаас л эхлэлтэй гэнэ. Дэлхийн ихэнх хүний эрх чөлөөний бэлгэдэл болсон тус хотод “Монгол – Англи толь бичиг”, харилцан ярианы товхимлууд цүнхлээд л очиж байв. Гэвч бодит ахуйд бусадтай ойлголцоход тэдгээр жижиг товхимлууд тодорхой шаардлага хангаж чадсангүй. Иймдээ ч Америкт ямар байдаг тухай, хэрхэн аж төрөх талаар бодит орчин нөхцөлтэй уялдсан гарын авлага хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Үүнээс хойш найман жилийн хугацаанд англи хэлээ сайжруулж, сургуулиа амжилттай дүүргэн магистраа ч хамгаалжээ.
Мөнхүү Америкт ажиллаж, амьдарсан олон жилийн туршлагаасаа бусдад хэрэгтэйг нь хүргэж, уг бүтээлээ бичихийн тулд хагас жилийг номын ажилд зарцуулсан байна.
Номд “виз” мэдүүлэхээс өгсүүлээд хил дээр асуух асуулт, Америкт очсоны дараа байр, сургууль, бичиг баримт зэргийг авахад хэрэглэдэг харилцан ярианууд багтжээ. Тус хэсгийн ярианууд англи хэлээр буй. Та эдгээрийг сурах бичгийн номын дүрмийн хэсгээс олж уншихгүй. Учир нь тэдгээр харилцан яриа энгийн үг хэллэгээс гадна бодит амьдралын зөв хуулбар учраас тэр.
Энэ бол америкт амьдрах тухай ном. Хаа нэгтээ амьдрахаас гадна бидний оршин буй нь заримдаа аливааг таньсан, ойлгосон, үргэлжлүүлэн эрж хайсан урлагийн бодомжууд дунд орших шиг санагддаг. Тиймээс ч номын нэрнээс эл бүтээлийн агуулга тодорхойлогдоно.

#Books, #Books: АМЬДРАЛААС ХУУЛБАРЛАВ,