Эрдэмтдийн илрүүлээд удаагүй байгаа ногоон сүүлт од Чулуун зэвсгийн үеэс хойш анх удаа дэлхийн хажуугаар өнгөрөх гэж байгааг НАСА мэдэгджээ.

Уг сүүлт одыг анх 2022 оны гуравдугаар сарын 2-нд одон орон судлаачид Калифорнийн Сан Диего тойргийн Паломар ажиглалтын төвийн “Zwicky Transient Facility” өргөн талбайн судалгааны камераар илрүүлж байв.

“C/2022 E3” (ZTF) нэртэй энэ сүүлт од нь нарыг тойрон эргэдэг бөгөөд нарны аймгаас гарч урт, удаан аяллыг туулдаг учраас дэлхийд 50 мянган жилийн дараа дахин харагдаж байгаа энэ юм.

НАСА-ийн мэдэгдсэнээр сүүлт од нэгдүгээр сарын 12-нд нартай хамгийн ойртох аж. Энэ өдөр ногоон сүүлт одыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас телескоп, дуран ашиглан харах боломжтой байна.

Дараа нь хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 2-ны хооронд дэлхийтэй ойртож, 42 сая километрийн зайд ирнэ гэж “EarthSky” мэдэгдэв. Энэ үед Алтан гадас одны ойролцоогоос сүүлт одыг ажиглах боломжтой байна.

НАСА-ийн тооцооллоор нэгдүгээр сарын ихэнх хугацаанд дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, хоёрдугаар сарын эхээр бөмбөрцгийн өмнөд хагаст өглөөний цагаар сүүлт одыг дурангаар харж болно.

Харин нэгдүгээр сарын сүүлээр дуран хэрэгсэл ашиглалгүйгээр харанхуйд сүүлт одыг харах боломжтой гэв.

Эх сурвалж: CNN

#C/2022 E3, #наса, #ногоон сүүлт од,