03.13: Сүүлийн 24 цагт 169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ, ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
Сүүлийн 24 цагт 19,318 хүнд PCR шинжилгээ хийхэд халдварын 169 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Улсын хэмжээн дэх нийт халдварын тоо 3833, дотоодын халдвар 3303 боллоо. Улаанбаатар хотын халдвар 2958 боллоо. Батлагдсан 169 тохиолдлын 156 нь ойрын хавьтлаас илэрсэн бол 13 хүний халдварын эх уурхайг тогтоож байна.

- Өнөөдрийн байдлаар нийт 90 мянган хүнийг вакцинд хамруулсан.
- Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гэртээ гарсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.




Хариулах