Кабул дахь Афганистаны Гадаад хэргийн яамны гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, амиа алдагсдын тоо 20-д хүрсэн байна.

Халдлагыг Исламын улс бүлэглэлийн орон нутгийн салбар болох “Isis-К” үйлдсэнээ мэдэгджээ.

Халдлага орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд болсон бөгөөд бөмбөгдөгч этгээд яамны байр руу нэвтрэх гэж оролдсон боловч чадаагүй гэж Талибаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Дэлбэрэлтийн улмаас яамны барилгад бага хэмжээний эвдрэл гарч, ойролцоох Дотоод хэргийн яамны цонх хагарсан байна.

Харин Кабулд үйл ажиллагаа явуулдаг “Emergency” Италийн хүмүүнлэгийн агентлаг 40 гаруй шархадсан хүнийг хүлээн авсан бөгөөд хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг мэдэгджээ.

Кабулын цагдаа нар халдлагыг хулчгар үйлдэл гэж нэрлээд, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж анхааруулсан байна.

Халдлагын хариуцлагыг хүлээсэн “Isis-К” дэлбэрэлтийн улмаас 20 гаруй хүн амиа алдсан болохыг “Telegram”-аар мэдэгджээ. Түүнчлэн амиа алдагсдын дунд “хэд хэдэн дипломат” байгааг дурдсан байна.

Зарим мэдээллээр дэлбэрэлт болох үед Хятадын төлөөлөгчид Кабул дахь Гадаад хэргийн яамны байранд Афганистаны албаны хүмүүстэй хэлэлцээр хийх ёстой байжээ.

Талибууд хөрш зэргэлдээ орнуудаас хөрөнгө оруулалт татахыг оролдож байгаатай холбоотойгоор сүүлийн саруудад гадаадын иргэд эсвэл гадаадын ашиг сонирхлыг онилсон хэд хэдэн халдлага гараад байгаа.

Өнгөрсөн жил Талибанчууд засгийн эрхийг гартаа авснаас хойш Афганистанд олон арван дэлбэрэлт болсны ихэнхийнх нь хариуцлагыг “Isis-К” бүлэглэл хүлээсэн юм.

Эх сурвалж: BBC

#Isis-K, #афганистан, #Кабул,