2022 онд Хятадын хүн ам буурсан болохыг Хятадын Үндэсний статистикийн хороо мягмар гарагт мэдэгдэв.
Хятадын “Нэг хүүхэд” бодлогыг шүүмжлэгч, “Хоосон үүртэй том улс” номын зохиолч И Фусяний хэлснээр энэ нь Хятадын хүн амын өсөлт 1960-аад оны эхэн үеэс хойш анх удаа буурсан тохиолдол аж.
Статистикийн хорооны мэдээллээр 2022 онд тус улсад 9.56 сая хүүхэд шинээр төрсөн бол 10.41 сая хүн нас баржээ. Энэ нь 2022 онд гадаад иргэдийг тооцохгүйгээр эх газрын Хятадын хүн ам 850 мянгаар цөөрсөн гэсэн үг юм. Ингэснээр нийт хүн ам 1.41 тэрбум болсон байна.
Өмнөх жил нь буюу 2021 онд Хятадын хүн ам түүхэндээ байгаагүй бага өсөлт үзүүлсэн. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2021 онд гадаад иргэдийг тооцохгүйгээр эх газрын Хятадын хүн ам дөнгөж 480 мянгаар нэмэгдэж, оны эцэс гэхэд 1.41 тэрбум хүн амтай болж байжээ.
Тухайн онд эх газарт 10.62 сая хүүхэд шинээр төрсөн нь төрөлт 13%-иар буурсан үзүүлэлт аж. Харин 2020 онд төрөлт 22 хувиар буурсан үзүүлэлттэй байв.
Хятадын эрүүл мэндийн байгууллагын тусдаа өгсөн мэдээллээр 2022 оны арванхоёрдугаар сарын 8-наас 2023 оны нэгдүгээр сарын 12-ны хооронд Хятадын эмнэлгүүдэд 60,000 орчим хүн ковидын улмаас нас барсан байна. Тэдний дийлэнх нь өндөр настан байсан бөгөөд нас баралтын дундаж нас 80.3 байжээ.
Эх сурвалж: CNBC