Францын үйлдвэрчний эвлэлүүд тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж пүрэв гарагт Парис болон бусад хотуудад олон нийтийг хамарсан ажил хаялт, жагсаал зохион байгуулж байна.

Эсэргүүцлээс болж хот хоорондын болон хот доторх галт тэрэгний үйлчилгээ маш их саатах төлөвтэй байна. Зарим сургууль болон төрийн бусад үйлчилгээ тасалдах бол Парисын “Orly” нисэх онгоцны буудлын таван нислэг тутмын нэг нь цуцлагджээ.

Парисын метронд жолоочгүй хоёр шугам л хэвийн ажиллах аж.

Ерөнхийлөгч Эммануэль Макроны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайд Элизабет Борне 2027 оноос тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлж, тэтгэвэрт гарахын тулд 42 жил ажиллах шаардлагатай байсныг 43 жил болгон нэмэгдүүлэх санаачилгыг энэ сарын эхээр дэвшүүлсэн байна.

Засгийн газар ажиллах хүч болон тэтгэвэрт гарсан хүмүүсийн хоорондын харьцаа хурдацтай буурч байгааг харгалзан тэтгэврийн системийг бүрэн сүйрүүлэхгүйн тулд шинэчлэлийг сайшааж байгаа аж. Албан ёсны тоо баримтаас үзвэл 50 жилийн өмнө Францад нэг тэтгэвэр авагчид дөрвөн ажиллах хүч ногдож байсан бол өнөөдөр энэ харьцаа 1.7 болж буурч, ирэх жилүүдэд улам буурах төлөвтэй байна.

Харин олон нийт уг шинэчлэлийг ихээхэн шүүмжилж байна. Энэ долоо хоногт “IFOP”-ийн явуулсан санал асуулгаар оролцогчдын 68% нь саналыг эсэргүүцэж байгаа үр дүн гарчээ.

Тус улсын бүх үйлдвэрчний эвлэлүүд, тэр дундаа шинэчлэлийг дэмжинэ гэж таамаглаж байсан холбоод хүртэл, мөн Үндэсний ассамблей дахь зүүний болон хэт барууны сөрөг хүчин энэ санааг буруушааж байна.

Хуулийн төслийг парламентаар хэлэлцэх үйл явц хэдэн долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд сөрөг хүчний кампанит ажил улам идэвхжиж магадгүй байна. Хэрэв үйлдвэрчний эвлэлүүд цаашид тээвэр, эмнэлэг, шатахууны агуулахуудад ажил хаялт зарлавал энэ нь улс орныг зогсонги байдалд оруулах эрсдэлтэй юм.

Европын бусад бараг бүх улс орнууд тэтгэврийн насыг албан ёсоор нэмэгдүүлэх арга хэмжээ авсан ба Итали, Герман 67, Испани 65 нас, Их Британи 66 нас байхаар тогтоожээ.

Францын хувьд энэ нь Ерөнхийлөгч Франсуа Миттеран 1982 онд тэтгэврийн насыг 60 болгосноос хойших долоо дахь удаагийн тэтгэврийн шинэчлэл юм.

Тухай бүрт өөрчлөлтийг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд өрнөж байсан ч ихэнх тохиолдолд шинэчлэл эцэст нь хэрэгжсэн байдаг. Тухайлбал, 2010 онд Николя Саркози хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалыг үл харгалзан тэтгэврийн насыг 62 болгож нэмэгдүүлсэн.

Эх сурвалж: BBC

#тэтгэврийн шинэчлэл, #Франц, #Эммануэль Макрон,