Хятадад цагаан сарын баярын өмнөх долоо хоногт 12,658 хүн ковидын улмаас эмнэлэгт нас барсан бол арванхоёрдугаар сарын 8-наас нэгдүгээр сарын 12-ний хооронд 59,938 хүн нас барсан болохыг Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв бямба гарагт мэдэгджээ.
Гэсэн хэдий ч Хятадын мэдээлсэн тоо баримт нь зөвхөн эмнэлгүүдэд нас барсан тохиолдол бөгөөд гэртээ болон өндөр настны асрамжийн газарт нас барсан тохиолдлууд үүнд багтаагүй тул бодит тоо гэж үзэх боломжгүй юм. Бусад улс орнуудын дэгдэлт, нас баралтын тоотой харьцуулж үзвэл нас барагсдын тоо хэдэн зуун мянгаар илүү байж магадгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Түүнчлэн өнгөрсөн оны сүүлээр ковидын эсрэг арга хэмжээг цуцалснаас хойш 1.1 тэрбум гаруй хүн буюу нийт хүн амын 80% нь халдвар авсан гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар судлаач Ву Зунёу өөрийн “Weibo” хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.
Мөн тэрээр дэгдэлтийг дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байгаагаа хэлээд, цагаан сарын үеэр зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр зарим бүс нутагт тохиолдлын тоо нэмэгдэж болзошгүй ч ойрын хоёроос гурван сарын хугацаанд томоохон хэмжээний давлагаа дэгдэх магадлал маш бага гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Bloomberg