Афганистанд хүйтний эрч чангарсны улмаас 14 хоногт 124 хүн нас барсан болохыг Талибаны алба мэдэгдэв.
Мөн тус улсын Гамшгаас хамгаалах яамны төлөөлөгчийн хэлснээр 70,000 орчим мал хорогдсон байна.
Гамшгийн эрсдэлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Мулла Мохаммад Аббас Ахунд Афганистанд олон газар цасанд боогдсон ба цэргийн нисдэг тэрэг илгээсэн боловч уулархаг бүс нутагт газардах боломжгүй байгааг “ВВС”-д ярьжээ.
Ойрын 10 хоногийн урьдчилсан мэдээгээр цаг агаар дулаарна гэсэн боловч амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүй гэдэгт санаа зовж байгаагаа тэрээр мөн илэрхийлсэн байна.
“Амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь хоньчид эсвэл хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс бөгөөд тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрэх боломжгүй байсан” гэж Мулла Ахунд хэлэв.
“Уулархаг бүс нутагт амьдардаг хүмүүст бид санаа зовниж байна. Цасны улмаас ихэнх замууд хаагдаж, олон машин цасанд боогдон, зорчигчид нь осгож нас барсан” гэжээ.
Афганистанд өвөл үргэлж ширүүн байдаг ч энэ нь сүүлийн 10 жилд тохиож буй хамгийн чанга өвөл болохыг албан хүмүүс хэлж байна.
Өнгөрсөн сард Талибаны засгийн газар афганистан эмэгтэйчүүдийг төрийн бус байгууллагад ажиллахыг хориглосны дараа сүүлийн хэдэн долоо хоногт гадаадын хэд хэдэн тусламжийн агентлаг тус улсад үзүүлэх тусламжаа зогсоогоод байгаа.
Хүний амь эрсдэж байгаа энэ үед гадны тусламж чухал хэрэгтэй боловч засгийн газар дээрх шийдвэрээ өөрчлөхгүй гэж Мулла Ахунд мэдэгджээ. Харин олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны Исламын соёлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж тэрээр хэлэв.
Тусламжийн байгууллагууд, тэр дундаа НҮБ энэ хоригийг тойрон гарах арга зам хайж байгаа аж.
Эх сурвалж: BBC

#афганистан, #талибан,