Тун удахгүй Монгол түмний уламжлалт баяр цагаан сар болно. Монголчууд жилдээ сар шинийн баяраар 1,3 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг. Улсын хэмжээнд 940 мянган айл өрх үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр 1 их наяд орчим төгрөгийг дотооддоо үлдээх боломжтой гэсэн тооцоо судалгаа байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар цагаан сарын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний мөнгөн тэмдэгтээ дэмжиж, бэлэг болгоцгооё гэдэг уриалгыг дэвшүүлж, 12 дахь өдрөө үргэлжилж байгаа “Амар байна уу? 2023” үзэсгэлэн, яармагт оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын дарга, “үндэсний үйлдвэрлэгчдийн сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн, хөдөлмөрийг нийт Монголчууд дэмжиж, эх оронч худалдан авалт хийгээрэй гэдэг уриалгыг дэвшүүлж энд ирлээ. Үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, цагаан сарын ширээгээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээрээ чимж, гарын бэлгээ ч мөн сонгохыг нийт иргэддээ уриалж байна”гэлээ.
Тэрбээр, цагаан сарын үеэр Монголчууд 1 наяд орчим төгрөгөөр гадны ажил, хөдөлмөр бизнесийг дэмжиж, тэр хирээр мөнгөн урсгалыг гадагшаа гаргаж байна. Тэр хэмжээгээр валютын ханш өсөж, төгрөгийн ханш буурч, бараа бүтээгдэхүүний үнэ буурах зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Тийм ч учраас дэлхийн бусад бүх улс орон өөрийн эх орны хөрс шороонд ургасан, өөрсдийн бүтээсэн бүтээгдэхүүн хэрэглэе гэдэг уриалга дэвшүүлдгийн нэгэн адил Монголчууд бид ч эдийн засгаа дэмжих шаардлагатай байгааг онцоллоо.
Нийслэлийн засаг даргын санаачилгаар НЗДТГ, “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран зохион байгуулж “Амар байна уу? 2023” үзэсгэлэн, яармагт 1000 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож 40 мянга гаруй бараа бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд Нийслэлийн нийтийн тээврийн газраас үзэсгэлэнгийн чиглэлд 60 автобусаар үйлчилж байгаа гэв. Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ.

#Амар байна уу? үзэсгэлэн, #Г.Занданшатар,