Нэгдүгээр сарын 13-нд Оросоос Норвегийн хилийг даван, тэндээс орогнол хүсээд байгаа “Вагнер” бүлэглэлийн командлагч асан 26 настай Андрей Медведев нь Украинд тулалдсандаа уучлалт гуйгаад, харгис хэрцгий гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэхийг хүсэж байгаагаа “Reuters”-т ярьжээ.

Тэрээр “Олон хүн намайг өөдгүй амьтан, гэмт хэрэгтэн, алуурчин гэж бодож байгаа. Юуны өмнө би дахин дахин уучлалт гуймаар байна. Бас би тийм хүн биш гэдгээ тайлбарлахыг хүсэж байна. Тийм ээ, би ‘Вагнер’-т алба хааж байсан. Анхнаасаа тэдэнтэй нэгдсэнийг минь хүмүүс буруушаадаг, гэхдээ хэн ч анхнаасаа ухаантай байдаггүй шүү дээ” гэж хэлжээ.

Дайны гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа Норвегийн үндэсний эрүүгийн цагдаагийн алба болох “Крипос” нь Медведевийг гэрч гэж үзэн, түүнийг байцааж эхэлсэн байна.

Харин “Вагнер”-ын үүсгэн байгуулагч, Владимир Путиний ойрын холбоотон Евгений Пригожин Медведевийг “Вагнер”-ын Норвегийн салбарт ажиллаж байсныг баталсан ч хоригдлуудтай зүй бус харьцдаг, “маш аюултай этгээд” гэж мэдэгдээд байгаа.

Медведев нь асрамжийн газарт өссөн бөгөөд 2014 онд 18 настайдаа Орост цэргийн албанд татагдан, Ульяновск хотод байрлах 31-р Агаарын десантын бригадын бүрэлдэхүүнд алба хаах болжээ. Энэ үед тэрээр анх удаа Донбасст дайчлагдсан байна.

Үүнээс хойш тэрээр хулгай болон өөр бусад хэргээр хэд хэдэн удаа ял эдлээд, хамгийн сүүлд шоронгоос гарч ирснийхээ дараа 2022 оны долдугаар сард “Вагнер”-т элсэхээр шийдсэн гэв. Дараа нь Оросын жирийн цэрэгт татагдан орох магадлал өндөр гэж бодоод хөлсний бүлэглэлд элсэхээр сонгосон байна.

Тэрээр сарын 250,000 рубль буюу 3,575 ам.долларын цалинтай, дөрвөн сарын гэрээ байгуулжээ. Ингээд долдугаар сарын 16-нд Украинд очиж, Бахмутын ойролцоо тулалдаанд оролцсон байна.

Медведев Бахмут хүрэх зам орос цэргүүдийн цогцсоор дүүрсэн байсныг хэлээд, “Маш их хохирол амссан... Би олон найз нөхдөө үхэхийг харсан” гэв.

Тэрээр тасаг удирдаж, салааны командлагчаас тушаал авдаг байсан бөгөөд тулалдахыг хүсээгүй хоёр хүнийг шинээр элссэн хоригдлуудын өмнө буудаж хөнөөхийг өөрийн нүдээр харснаа “Reuters”-т ярьжээ.

“Хамгийн аймшигтай нь, нутаг нэгтнүүд чинь чамайг хоромхон зуур, эсвэл хэн нэгний тушаалаар алж чадна гэдгийг ухаарах явдал” гэж тэрээр хэлэв.

Медведев үүргээ биелүүлж дөрвөн сар алба хаасан ч “Вагнер” түүнийг үлдэхийг шаардсан. Гэсэн ч тэрээр хугацаагаа дуусгаад тэндээс явж, байлдааны талбарт юу болж байгааг дэлхий нийтэд хэлэхийг хүсжээ.

Тэрээр “Би олон нийтийн өмнө үүний эсрэг зогсохоор шийдсэн, тодорхой тохиолдолд гэмт хэрэгтнүүдийг шийтгэхэд нь туслахаар шийдсэн бөгөөд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хичээх болно” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Андрей Медведев, #Вагнер, #Украины дайн,