Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (ТАБНУ) дахь алтны уурхайнуудыг хяналтдаа авахын төлөөх засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд болсон тулаанд Оросын “Вагнер групп”-ын хөлсний цэргүүд их хэмжээний хохирол амсжээ.

Сүүлийн жилүүдэд Орос улс Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнууд, тэр дундаа байгалийн баялаг ихтэй ТАБНУ-д өөрийн нөлөөгөө бэхжүүлэхээр оролдож байгаа бөгөөд 2018 оноос хойш тус улсад “Вагнер”-ын 1,000 орчим цэргийг дайчилжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний холбоотон Евгений Пригожиний үүсгэн байгуулсан “Вагнер” нь Кремлийн даалгавраар Африкийн 10 орчим оронд үйл ажиллагаа явуулдаг байна.

ТАБНУ-ын хувьд “Вагнер”-ын дайчид Фаустин-Арчанж Туадерагийн дэглэмийг босогчдын халдлагаас хамгаалах үүрэг хүлээдэг бөгөөд голдуу босогчдын эсрэг довтолгоог удирддаг.

Хоёр долоо хоногийн өмнө Камерун болон Чад улстай хиллэдэг нэгэн хотод “Вагнер”-ын цэргүүд болон засгийн газрын цэргүүд зэвсэгт босогчидтой мөргөлдөж, өнгөрсөн амралтын өдөр Суданы хилийн ойролцоо дахин мөргөлдөөн гарчээ. Олон арван хүн амь үрэгдсэн ч “Вагнер” харьцангуй их хохирол амссан гэж эх сурвалж мэдэгдэв.

Өөрчлөлтийн төлөөх эх орончдын эвсэл нэртэй босогчдын бүлгийн удирдагч Ахмаду Али “Манай хоёр хүн алагдаж, олон хүн шархадсан ч тэднийг ялж, олон тооны цэргийн ачааны машин булаан авсан. Бид отолт хийж, тэд урхинд орсон” гэж утсаар өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

ТАБНУ-ын үндэсний армитай холбоотой эх сурвалж отолтод хамгийн багадаа Оросын долоон иргэн амиа алдсан бөгөөд 2019 онд Мозамбик дахь лалын босогчдын эсрэг тулалдаанаас хойш “Вагнер” Африк тивд хамгийн их хохирол амссан явдал болсон гэж мэдэгджээ.

Босогчдын удирдагч Алигийн хэлснээр мөргөлдөөнд ТАБНУ-ын хүчнүүд оролцоогүй байна. “Энэ бол бид болон оросуудын хоорондох тулаан байсан. Тэд аливаа зүйлийг хууль ёсных мэт харагдуулахын тулд засгийн газрын цэргүүдийг ашигладаг. Оросууд манай улсыг бүхэлд нь эзэлсэн. Тэд хаа сайгүй байдаг. Тэд манай хилийг манахаас гадна өндөр үр ашигтай уурхайнуудад хяналтаа тогтоосон. Тэд бидний бүх нөөцийг хулгайлж байна” гэж хэлэв.

“Вагнер” нь ТАБНУ-д ирснээсээ хойш алт болон алмазны урсгалыг хянахыг хичээсээр ирсэн бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар тус бүлэглэл анхнаасаа бэлэн мөнгөний оронд төлбөрөө алт болон бусад онцгой эрхээр авч байхаар тохиролцсон байна.

Москва Украин руу түрэмгийлснээс хойш рублийн ханш тогтворгүй болж, барууны хориг арга хэмжээнээс үүдэлтэй эдийн засгийн нөлөө Владимир Путиний дэглэмд дарамт учруулж буй энэ үед үнэт металл, ялангуяа алт нь Оросын хувьд чухал ач холбогдолтой байж болох юм.

Эх сурвалж: The Guardian

#алтны уурхай, #Вагнер, #ОРос, #Төв Африкийн Бүгд Найрамдах Улс,